Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж цар тахлын хүнд үед аймгийн нийт ард иргэддээ "Ковид-19" түргэвчилсэн оношилгоо, PCR-ийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, орон нутгуудад халдварын тархалт нэмэгдэж одоогийн байдлаар 18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоогоод байгаа.
Ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрч буй тохиолдолд зайлшгүй PCR шинжилгээ өгөхийг иргэдээс шаардаж буй. Гэвч төлбөртэй шинжилгээ өгөх иргэдийн тоо буурсан аж. Тиймээс Өмнөговь аймаг энэхүү шийдвэрийг иргэдийн нөхцөл байдлыг харгалзаж гаргасан хэмээн цахим хуудсандаа мэдээлжээ.
Түүнчлэн Өмнөговь аймаг Засгийн газраас баяр наадмыг хойшлуулсантай холбоотойгоор аймгийн баяр наадамд төлөвлөгдсөн зардлыг түргэвчилсэн оношлуур, урвалж худалдан авахад зарцуулахаар тѳсвийн тодотголд оруулахаар болсон байна. Мөн хүн амын дунд "Ковид-19" өвчлөлийн тархалтыг илрүүлэх, тандалт хийх зорилгоор сайн дурын шинжилгээний цэгүүдийг нэмж байгуулахаар болжээ.
Өмнөговь аймаг PCR шинжилгээг үнэ төлбөргүй болгожээ |
|