• Өнөөдөр 2024-05-10

Ховд аймгийн төвийн зургаан өрхийн эмнэлгийг түргэний тэрэгтэй болгох шийдвэр гаргалаа

2021-07-05,   317

     Аймгийн Онцгой комиссоос өрхийн эмнэлгүүд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, Ховд аймгийн зургаан өрхийн эмнэлгийг тээврийн хэрэгсэлтэй болгох шийдвэр гаргалаа.

     Ховд аймгийн Онцгой комисс иргэдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 14 суманд коронавируст халдварын 325 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 748 хүнээс PCR шинжилгээ хийхэд 71 нь эерэг гарсан бол 144 хүний түргэвчилсэн шинжилгээнээс нэг хүн эерэг гарсан байна. Аймгийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан 14 жирэмсэн эх байгаа аж.  Ийнхүү Ховд аймгийн хэмжээнд халдвар эрчимтэй тархахын хамт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул АОК дараах шийдвэрийг гаргажээ.

Шийдвэр:

      1. Сумдын Засаг дарга нарт ковидын халдварыг хумих арга хэмжээ авах үүрэг чиглэл өгчээ.
      2. Аймгийн хэмжээнд Хариу арга хэмжээний нэг баг ажиллаж байгаа тул дахин нэг баг нэмж гаргах
      3. Шүлсээр шинжлэх оношлуур болон халдварын үед ашиглах эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 14-30 хоног болгох 
      4. Долдугаар сарын 20 гэхэд аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг 85 хувь болгох
      5. Өрхийн эмнэлгүүд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
      6. Ховд аймгийн зургаан өрхийн эмнэлгийг тээврийн хэрэгсэлтэй болгох
      7. Эмч, ажилчдын нөөц бага тул ковидын улаан бүст орж ажиллах сайн дурын баг бүрдүүлж, эмч нарын цалинтай ижил цалин олгох гэрээ байгуулах
      8. Мөст, Дуут, Үенч сумдын удирдлагад шүлхий өвчнөөс хамгаалах, харуул хамгаалалтаа нэмэх үүрэг чиглэл өгөв
      9. Долдугаар сарын 8-наас өмнө Улаанбаатар хотоос шүлхий өвчний вакцин татан авчирч, наймдугаар сарын 1-нээс өмнө малаа вакцинжуулж дуусгах
     10. Хилийн бүсийн харуул хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргажээ.
 
      Ховд аймаг руу Улаанбаатар хотоос өдөрт дунджаар 200-300 хүн нэвтэрч байгаа аж. Гэвч тэдний 20-30 хүнээс нь коронавирусийн халдвар тогтмол илэрдэг байна.
 

Ховд аймгийн төвийн зургаан өрхийн эмнэлгийг түргэний тэрэгтэй болгох шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188