• Өнөөдөр 2024-05-10

Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээнэ

2021-07-05,   519

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хуралдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:
 
Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
 
Иргэд голын эрэг, амралтын газруудад агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
 
Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
 
Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
 
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
 
Дээрх шийдвэрийг долдугаар сарыг дуустал мөрдөнө.
 
Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хяналтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр түргэвчилсэн шинжилгээг авах таван цэг ажиллана.
 
ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг долдугаар сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.

 


Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188