ХХААХҮ-ийн яам НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аймгуудад төсөл хэрэгжүүлж байна.
Үүний нэг төсөл болох Ховд аймагт хэрэгжүүлж байгаа Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнэгүйдлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх төслийн ажлын явцтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцлаа.
Энэхүү төслийн хүрээнд хонины ноосыг машинаар хяргах, бог, бодын арьсыг эсгэлтгүйгээр хуулах төхөөрөмжийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зураг төслөөр монгол инженерүүдийн ур ухаанаар зохион бүтээжээ.
Өмнө нь малын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгардаг бэрхшээл нь арьсаа өвчихдөө цоолдог, эсгэлт, зүсэлт ихтэй байсан. Үүнээс болж, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанарын шаардлага хангадаггүй гологддог байжээ.
Төслийн шугамаар үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа төхөөрөмжийн тусламжтайгаар бог малын арьсыг 15-20 секунд, бодын арьсыг өөхгүй бол 30 секунд, өөхтэй бол 1-2 минутын хугацаанд мэсгүйгээр ямар нэг эсгэлт, зүсэлтгүйгээр хуулах боломжтой болжээ.
ХХААХҮ-ийн яам дэргэдээ Судалгаа хөгжлийн төвийг байгуулсан. Энэ ажлын хүрээнд инновац шингэсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, олон улсын стандартад нийцсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж сайд З.Мэндсайхан онцоллоо.
| Малын арьсыг эсгэлтгүй хуулах төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ |
|
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
Х.Энхмандах хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2026-05-24 10:50:03
А.Алтанзул боксын залуучуудын улсын аварга болов
2026-05-24 09:47:49
Унгар Улсын дахь “Гүем” Монгол сургуулийн үсэглэлийн баяр боллоо
2026-05-24 09:40:13
2026-05-24 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-24 07:00:00
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-24 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-05-24 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-05-24 07:00:00
Ш.МӨНХИЙН-ОД : МИНИЙ ДҮҮ ЭНХИЙН-ОД ЮУ ХИЙХЭЭ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ТАМИРЧИН
2026-05-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |