Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Улмаар баяр наадамд төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдоржоос тодрууллаа.
-Баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан анхны аймаг танайх болж байна. Хүнд цагт ийм шийдвэр гаргасанд тань олон нийт нэлээд талархаж байх шиг байна. Одоогийн байдлаар танай аймагт нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг сулруулсан. Өөрөөр хэлбэл, "Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон хүн чөлөөтэй зорчиж болно" гэдэг шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутагт ирэх иргэдийн хөл хөдөлгөөн эрс ихэслээ. Улмаар зөвхөн Өвөрхангай аймаг гэлтгүй бүх л аймагт коронавирусийн тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдсэн. Орон нутагт өдөрт 30-40 хүн буюу дээд талдаа 80 хүн шинээр бүртгэгдэх жишээтэй. Ерөнхий байдлаар нь авч үзвэл хоногт бүртгэгдэж байсан тохиолдол буурч, тогтворжиж эхэлж байна. Манай аймгийн хувьд өнгөрсөн гуравдугаар сараас хойш 81 голомт үүссэн. Манай аймагт үүссэн 81 кластерийн 17 нь бүрэн идэвхгүй болсон, дөрвийнх нь идэвх суларсан бол 60 кластер идэвхтэй хэвээр байгаа.
-Наадам зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг яагаад гаргахаар болсон бэ?
-Халдварын голомт тогтворжиж байгаа дээр нь богинохон хугацаанд коронавирусийн тархалтыг бүрэн хумих ёстой. УОК-ын 171 дүгээр тогтоолоор “Ковидын нөхцөл байдалд дүгнэлт хийж, хөдөө орон нутагт долдугаар сарын 20-ноос хойш баяр наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн. Тодорхой шийдвэр гараагүй байгаа энэ хугацаанд уяачид маань наадам болох эсэхийг хамгийн ихээр лавлаж байна. Тодруулбал, “Долдугаар сарын 20-д гараад хийвэл ч бид морь уяхгүй дээ”, “Хэзээ наадам зохион байгуулахаа хэлэхгүй бол морьдын уяа сойлго таарахгүй үе байна” зэрэг санал, гомдлыг удаа дараа хэлж байна. Иймээс уяач, иргэд, төрийн байгууллагын хооронд үүсээд байгаа эргэлзээтэй асуултад нэг мөсөн хариу өгөх шаардлага гарч ирсэн. Тэгээд Аймгийн онцгой комисс хуралдсан. Үнэхээр үр дүнтэй ажиллаж, ирэх сарын 20 хүртэл тархалтын тоог багасгаж болно. Гэвч наадам зохион байгуулснаас болж коронавирус дэгдвэл ирэх наймдугаар сард болох ЭЕШ хойшилно, хичээл сургууль эхлэх боломжгүй болно. Хүүхэд, багачууд, сурагчид маань хоёр жил хичээллээгүй учир хоцрогдолд орчихлоо. Иймээс халдварыг хумьж, эн тэргүүд хичээл сургуулийн үйл ажиллагааг цагт нь хэвийн эхлүүлэх ёстой гэж үзсэн.
-Иргэд ямар хандлагатай байна вэ. Та бүхний шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Ковидын халдвар дахин тархвал ямар үр дүн гарах вэ гэдгийг тооцоолсон. Үүнээс харахад сөрөг үр дагавар олон гарч ирж байна. Жишээ нь, улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн албан хаагчдын ачаалал их, унтаж амарч чадахгүй байна. Мөн нөгөө талдаа эдийн засгийн хүнд байдалд орохоос эхлээд амиа алдах аюултай. Уяачид морио тэжээх, бөхчүүд бэлтгэл хийх зэргээр харилцан адилгүй зардал гарсан байж болно. Гэхдээ эрүүл мэнд, амь наснаас илүү зардал гэж байхгүй. Энэ бүхнийг тооцоолж байж баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Баяр наадмын тухай хууль гэж бий. Тэмдэглэлт ойг зохион байгуулах нь бүх нийтээр болон нийтээр тэмдэглэх өдрүүдийн тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр Өвөрхангай аймгийн 90 жилийн ой бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдана. Морь уралдуулж, бөх барилдуулахгүй ч цахимаар хэрэгжүүлж болох эрдэм шинжилгээний хурал болон бусад үйл ажиллагааг зохион байгуулна.
| Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ: Иргэний амь, эрүүл мэнд чухал учраас наадмыг цуцлах шийдвэр гаргалаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |