• Өнөөдөр 2024-04-28

Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

2021-06-25,   334

               Цаг уурын байгууллагын судалгаагаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу,  бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.
 
Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаашралтай байна.

Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188