• Өнөөдөр 2024-04-28

Увс аймагт хөл хорио тогтоолоо

2021-06-12,   473

Увс аймагт "Ковид-19"-ийн тархалт нэмэгдэж, өвчний тодорхойгүй голомтууд гарч байгаатай холбогдуулан тандалт судалгаа эрчимтэй явуулах зорилгоор өнөөдөр (2021.06.12) 11:00 цагаас ирэх зургадугаар сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаангом сумаас бусад аймаг сумд руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
 
Тогтоосон хязгаарлалтын хүрээнд барааны зах, барааны дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан, автомашин, угаалга болон засварын төв, түүхий эдийн зах, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг хориглосон байна.

Увс аймагт хөл хорио тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188