• Өнөөдөр 2024-10-14

Согтуугаар явган хүний шатаар машинтай зорчжээ

2020-09-10,   541

Энэ сарын 8-нд  нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт “Тоёото приус-30” маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгслээр явган хүнд зориулсан шат руу гарсан байна.
Энэ талаар ТЦА-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч. Чимэдбат "Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон” гэжээ. Тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
 
Мөн жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтуугаар явган хүний шатаар машинтай зорчжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188