Хот тохижилтын газар, гэрээт төрийн бус байгууллагын ажилтнууд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт золбин нохой, муур устгалын ажлыг өдөр бүр зун, өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулдаг. Байршил, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн зэргээс хамаарч тодорхой цагийн хуваарийн дагуу эрчимтэй устгал хийж, өдрийн цагт иргэд, байгууллагын гомдол, дуудлагын дагуу ажилладаг байна. 2016 оны Зоонозын өвчин судлалын төв, нийслэлийн мал эмнэлгийн түүвэр судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 200 орчим мянган золбин нохой, муур бий гэсэн тооцоо гарсан байна. Жил бүр 80-100 мянган толгой нохой, муур устгахгүй бол жилийн дотор багадаа хоёр дахин өсдөг гэнэ. Өмнөх жилүүдэд нохой, муур устгалын ажлыг тухайн дүүргийн Засаг дарга нар хариуцаж явуулдаг байсан бол одоо “Улаанбаатар нэгтгэл” энэ ажлыг гардан хийж байгаа аж. Тус нэгтгэлд гэрээт 11 анчин ажилладаг гэнэ. Хуваарийн дагуу өдөрт 26 нохой, муур устгадаг байна. Гэсэн ч нийслэлийн хаа сайгүй тэнүүчлэн явах нохдыг устгаад барахгүй байгааг тэд хэлсэн юм.
Нийт 60 орчим хүн тогтмол ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайд яваа золбин нохой, муурыг устгадаг
“Улаанбаатар нэгдэл” ХХК-ийн мэргэжилтэн М.Гантөгөлдөр “Манай компани өнгөрсөн онд 34 мянга орчим золбин нохой, муур устгасан. Манай компани 13 хүнтэй, бага оврын ачааны дөрвөн машинтай үйл ажиллагаа явуулдаг. Гэвч иргэдийн нохойд хазуулсан гэх дуудлага, мэдээлэл тасардаггүй” гэв. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхбаяр “Жилд нийслэлийн хэмжээнд 100 мянган нохой, муур устгахаар 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг. Нийт 60 орчим хүн тогтмол ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайд яваа золбин нохой, муурыг устгадаг. Устгасан нохой, муурын сэгийг Цагаандавааны хогийн цэгт тусгай бэлтгэсэн нүхэнд булах, хот тохижилтын газрын ажиллуулдаг шатаах зууханд хийх зэргээр устгадаг” гэлээ.
.jpg)
Иргэд золбин нохой, муурнаас хүнд халдах өвчлөл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх,биед гэмтэл учруулах, сэтгэл санааны айдас гэх мэт учирч болох эрсдэлүүдээ мартаад дан ганц соёл уламжлал, зан үйлдээ илүү их ач холбогдол өгч устгалыг эсэргүүцэж, устгахад саад болдог гэнэ. Харин тухайн иргэдийн гэр бүлийн гишүүн рүү эсвэл ойр дотны хэн нэгэн рүү золбин нохой, муур дайрч хазсан, бэртээсэн, айлгасан үед “Золбин нохдыг устга, буудаж ал, шатаа. Та нар ажлаа хийсэнгүй” гэх мэтээр ажилчид руу дайрч, давшилдаг байна. “Устгалын ажил хийж яваа ажилчид өдөр бүр хэл иргэдэд амаар доромжлуулж, элдэв бусаар дуудуулдаг нь энгийн үзэгдэл болсон. Тэр ч бүү хэл ажилчдын биед халддаг тохиолдол цөөнгүй” хэмээн эх сурвалж мэдээлж байлаа.
Нохой, муурны устгал хийх аргачлал нь нарийн мэргэжил, тусгай эрх шаарддаг учраас манай нөхцөлд өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байдгийг албаныхан учирладаг. Тухайлбал, унтуулах багаж, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, нойрсуулах эм, тарилга хийгээд бэлдмэл, бодис түүний хэрэглээ ашиглалтад хяналт тавих эрх зүйн байдал зэргийг манай улсад одоогоор шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа аж. Тийм учраас одоогоор золбин нохой, муурны тоог эрчимтэй өсгөхгүйн тулд буудаж устгах нь цаг хугацаа, үр дүнгийн хувьд хамгийн боломжит хувилбар гэж албаныхан хэллээ.
.jpg)
Нийслэлд гэр хорооллын 250 мянга гаруй өрх байдаг. Тэд жилд дунджаар 120 мянган нохой, муур тэжээдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл жилд нэг эм нохой багадаа арав орчим гөлөг төрүүлдэг. Гэхдээ эр гөлөг нь эм гөлөгнөөсөө цөөн төрдөг. Иймд иргэд эм гөлөгөө төөрүүлэх замаар хараа хяналтгүй хаяж, золбин нохойн тоо толгойг ихэсгэдэг байна. Улаанбаатар хот золбин нохой, муурныхаа тоо толгойг иргэдийн оролцоотой шийдэхгүй бол нийслэлээс төсөв, мөнгө хэчнээн гаргаад тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан учирлаж байлаа.

| Золбин нохой, муур устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |