-Сайн байна уу. Хатуу хөл хорионы энэ үед өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Намайг Г.Хоролсүрэн гэдэг. Ам бүл тавуулаа амьдардаг. Бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорионы үеэр гэр бүлийнхэнтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээж байгаа.
-“Гар урлал бие биедээ зааж өгье” цахим группд та шавраар хийсэн шатраа оруулсан байсан. Бүтээл хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Полимер буюу халуун температурт хатдаг шавраар бүтээл хийж үзэхийг хүсдэг байсан. Хүүхдүүддээ зориулж 3D баримлын шавраар хийж өгсөн зүйлүүд эдэлгээ даадаггүй, толгох явцад амархан хугарч, гэмтдэг болохоор эдэлгээ даахуйц, аятайхан байдаг шавар судалж, хайсан. Полимер шавраар бүтээл хийхэд урамтай байсан тул гацуур модны чимэглэл хийж эхэлсэн. Эхэндээ туршлага муутай байсан болохоор олон удаагийн оролдлогын үр дүнд овоо ур дүйтэй болж ирсэн. Гацуур модны чимэглэл хийгээд үлдэгдэл материалаараа хүүдээ тоглох дуртай тоглоомынх нь загвараар шатар хийж өгсөн. Түүнийгээ фэйсбүүк групптээ оруултал олон хүнд таалагдсан байсан. Айл гэрт хэрэгцээгүй шатрын өрөг, суурь элбэг байдаг. Тиймээс хүүхдүүдэд сонирхолтой, тэд нандигнан хадгалах байдлаар шатар хийвэл зүгээр санагдсан.
.jpg)

-Таны гараас бүтээл хэр хурдан гардаг вэ. Шатрыг хэдий хугацаанд хийж байна?
-Нэг шатар хийхэд дунджаар найман цаг зарцуулдаг. Жаахан хүүхэдтэй болохоор төдийлөн цаг гаргаж чадахгүй байна. Нэг шатрыг гурав хоногт бэлэн болгодог.
-Хамгийн анхны шатрын захиалгыг ямар хүн хийж байв?
-Найз нөхөд, ах эгч, танилууд маань "Ийм загвартайг хийгээд өгөөч" гээд ирвэл үгүй гэж чаддаггүй. Өөрийнхөө хэмжээнд сайн хийж өгөхийг хичээдэг. Анхны шатар маань “Плантс зомби” байсан. Анхны захиалагч маань гадаадад амьдардаг, танил маань байсан. Гадаадын цахим группуудэд “Гоё шатар хийж өгсөнд баярлалаа. Илүү их хичээгээрэй” гэсэн пост оруусан байсан. Удалгүй охидтой айлууд “Frozen”-ны дүрүүдээр шатар хийлгэх санал тавьж эхэлсэн. Тэр нь ч надад их таалагдсан.
Шатрын өргийг хийхдээ нэгдүгээрт, шавраа бэлдэнэ их хатуу учир зөөлөн болтол нь нухаж базна. Хоёрдугаарт, өрөг найман хүү, хоёр тэрэг, хоёр морь, хоёр тэмээ, нэг хаан, нэг бэрс байдаг

-Хамгийн сүүлд ямар хүүхэлдэйн киноны дүрүүдээр шатар хийсэн бэ?
-Хамгийн сүүлд уржигдар орой захиалгынхаа бүтээлийг бэлэн болгосон. Орчин үед хүүхдүүд “Youtube” болон телевизээр цуврал хүүхэлдэйн кино их үздэг болсон. “Gunball titans”-ийн дүрүүдтэй шатар хийж өгсөн. Захиалагч нартайгаа ярилцаж байгаад сонирхлынх нь дагуу хийж өгөхийг боддог. Хийж буй үйл явцынхаа зургаа хувь чатаар явуулж санал, сэтгэгдлийг нь сонсдог. Зарим эцэг эх, залуус дүү нартаа төрсөн өдрийн бэлэг болгож, дуртай киноных нь баатруудаар шатар хийлгэх захиалга өгч байгаа.

-Шатар хийдэг арга барил, хийх үйл явцын талаар танилцуулбал?
-Одоохондоо сонирхогчийн түвшинд хийж байгаа. Хийх ёстой дүртэйгээ аль болох адилхан л болгож хийхийг хичээдэг. Тухайн дүрийн онцлог шинж чанарыг илүү харуулахыг хичээж байна. Шатрын өргийг хийхдээ нэгдүгээрт, шавраа бэлдэнэ их хатуу учир зөөлөн болтол нь нухаж базна. Хоёрдугаарт, өрөг найман хүү, хоёр тэрэг, хоёр морь, хоёр тэмээ, нэг хаан, нэг бэрс байдаг. Хүүг хийхдээ ихэвчлэн нэгэн ижил юм уу харалдаа байгаа өргийн онцлог, хэрэглэгддэг зүйлийг харуулахыг зорьдог. Маш нарийн чамбай хийхийг шаарддаг чимхлүүр ажил ихтэй. Доод сууриа наалдуулахгүй байхын тулд калкин цаасан дээр хийж бэлддэг. Бүх зүйлээ бэлдэж, хийж дуусаад шарах шүүгээнд 130 хэмд 20-30 минут хийгээд хугацаа нь болохоор сайтар хөргөж бүтэн байдлыг шалгадаг. Дараа нь тус тусад нь уутлаад, ижлээр нь нэгтгэж бэлэн болгодог.
-Та ямар хоббитой вэ. Энэ бүхнийг хийхэд ур чадвараас гадна гарын ур дүй чухал санагдсан. Хүүхэд байхдаа зургийн хичээлд сонирхолтой байв уу?
-Олон төрлийн зүйл сонирхож хийхийг хичээдэг. Хөдөлмөр, зургийн хичээлд дуртай, сайн сурлагатай хүүхэд байсан. Цүнхэндээ багаж хийж авчраад ширээ, сандалаа янзалдаг, 7-9 дүгээр ангийнхны дунд зохиогддог “Бяцхан дизайнер” тэмцээнд гурван жил дараалан түрүүлж байлаа. Одоо бодоход их сайхан дурсамж үлдэж дээ. Хүүхдүүдээ хараад гэрт байдаг учир тухайн цаг үед юу хиймээр байна, түүнийгээ баяжуулаад хийдэг.
-Та зурдаг уу?
-Өөрийнхөө хэмжээнд зурдаг. Энэхүү хос хунг акрилан будгаар зурсан. Хүүхдүүдээ хичээлд нь явуулчихаад тарах хооронд нь 3-4 цагийн дотор зурж дуусгасан. Би аливааг хийхдээ барин, тавин хийдэггүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд, дуу сонсох зуураа л хийчихдэг. Би зурсан зургаа олны хүртээл болгоогүй. Найз нөхдийнхөө дунд л санал, сэтгэгдлээ хуваалцдаг.
.jpg)
-Хүүхэлдэйн киноны дүрүүдээр төлөөлүүлэн хийсэн шатрыг тань үзсэн, харсан, худалдаж авсан хүмүүсийн сэтгэгдэл ямар байна вэ?
-Захиалагч нарын маань сэтгэгдэл тун өндөр байгаа. Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд зурагт, утас олон цагаар үзэж, амьд харилцаа байхгүй болж байгаа нь тун харамсалтай. Аав, ээж нар хүүхдүүддээ цаг, зав гарган шатар тоглож, хамтдаа хөгжих боломжийг ашиглаасай гэж хүсэж байна. Тийм бодол сэтгэлтэй эцэг, эхчүүд надтай холбогдож байгаад баярладаг шүү. Анх хүүдээ шатар хийж өгсөн маань олон хүний сонирхлыг татаж, тэднийг гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх шалтгаан, боломж болсонд баяртай байгаа. Эцэг, эхчүүд төдийгүй бяцхан захиалагчид маань баярласан сэтгэлээ илэрхийлж, урмыг үгс явуулж, шатар тоглож байгаа зургаа илгээж байгаа нь дараагийн шатраа бүр илүү гоё хийх урам болж байна.


| Г.ХОРОЛСҮРЭН: Хүүдээ дуртай баатруудаар нь шатар хийсэн минь олон хүнд таалагдсанд урамтай байгаа |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |