-Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас энэ оны эхэнд мэдээлсэн. Тэгэхээр манай улсад Авлига, албан тушаалын гэмт хэргийн хэргийн гаралт өссөн гэсэн үг үү?
-Авлигын гэмт хэрэг нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсыг алдагдуулж, аливаа улсын хөгжил дэвшлийн үйл явцыг сааруулан, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Гэтэл манай улс авлигын индексээр бүсийн авлига өндөр орнуудын тоонд багтаж байгаа нь анхаарлаас гаргаж болохгүй том асуудал юм.
Прокурорын газраас хяналт тавьсан авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тухайлбал, энэ оны 11 сарын байдлаар гэхэд 1000 орчим гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь 2022 онтой харьцуулахад 30 хувиар өссөн дүнтэй байна.
Гэмт хэргийг ихэнх тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, мэдээллийн үндсэн дээр шалгадаг. Мөн мөрдөх байгууллагаас өөрсдөө илрүүлсэн, хяналт, шалгалтаар тогтоогдсон зэрэг үндэслэлээр бас шалгаж болно.
Гэхдээ бүртгэгдсэн гомдол, мэдээлэл бүгдээрээ гэмт хэрэг болдоггүй. Тухайн гомдол, мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжгүй, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зэрэг үндэслэл тогтоогдож, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хаах зэрэг шийдвэрийг гаргах үндэслэл болдог.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан, төрийн байгууллагын ил тод нээлттэй байдал нэмэгдсэн, мөн иргэд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй гэсэн хандлагатай болсон зэрэгтэй холбоотойгоор гомдол, мэдээллийн тоо өсөх хандлагатай байна.
-Хэргийн шийдвэрлэлт, шийтгэл хүлээсэн хүний талаар дэлгэрүүлбэл?
-Нийслэлийн прокурорын газраас 2023 оны эхний 11 сарын байдлаар хэрэг бүртгэлтийн 906, мөрдөн байцаалтын 312 авлига, албан тушаалын хэрэгт хяналт тавьж, 122 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо тус хэлтсээс 840 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байна.
Авлигын хэрэгт зөвхөн хээл, хахууль авсан, өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд хамаардаг гэж иргэд өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ гэмт хэрэг нь илүү өргөн цар хүрээтэй. Төсвийн ба төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах, цаашлаад мөнгө угаах зэрэг гэмт хэргүүд мөн багтдаг.
Энэ онд тус газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт нийт 296 хүн, 5 хуулийн этгээдийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Үүнээс 150 нь төрийн албан хаагч байгаа. Тодруулбал, улс төрийн 9, төрийн захиргааны 24, төрийн тусгай 29, үйлчилгээний 88 албан тушаалтан байна.
2020-2023 онд тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдэд гэмт хэрэг үйлдэх үедээ Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 8 хүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
-Тоон үзүүлэлтээс харахад мөрдөн байцаалт явуулсан хэргийн 40 орчим хувь нь шүүхэд шилжсэн байна. тийм үү?
-Энэ онд мөрдөн байцаалт явуулсан 312 хэрэгт хяналт тавьж, 40 орчим хувийг буюу 122 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 51 хувиар нэмэгдсэн.
Авлига, алба тушаалын гэмт хэргийг бусад хэрэгтэй харьцуулахад шалгахад цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг учраас түүнийг шалгаж тогтоох, хууль бусаар олсон орлогыг олж илрүүлэхийн тулд олон нарийн ажиллагаанууд хийх шаардлагатай болдог.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга улам боловсронгуй болж, олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалтын хэлбэрт шилжиж, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон.
Хамгийн гол нь өндөр мэдлэг боловсролтой, эрх мэдэл бүхий хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг учраас ул мөрийг маш сайн далдалсан байдаг. Багадаа нэг жил, цаашлаад 10 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг шалгадаг тул мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээг хамарч, цаг хугацаа, хөрөнгө, хүч их шаарддаг. Зөвхөн дансны хуулга, утасны лавлагаа зэрэг баримт бичиг шалгаад л тогтоогдчихдоггүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах, гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээж, хамтран ажиллах, олон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хөрөнгө битүүмжлэх, хохирол төлүүлэх гээд тоочвол удаан хугацаанд шалгагдахад нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг.
“Монгол Улсын Хөгжлийн банкны” 80 иргэн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт гэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад 62 удаа тусгай мэдлэг бүхий хүмүүсийг шинжээчээр томилон, санхүүгийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ тус бүрд 2-165 хоногийг буюу дунджаар 23 хоногийг зарцуулсан бөгөөд дээрх 62 удаагийн шинжилгээг хийхэд нийт 1429 хоногийг зарцуулсан.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шат шатны прокурорт 425 удаа гомдол, хүсэлт гаргаж, хянан шийдвэрлэгдсэн, яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт 198 удаа оролцсон, хөрөнгө хамгаалах чиглэлээр 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаж, нийт 251 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Энэ бүх ажиллагааг богино цаг хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй.
Ер нь энэ төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавих прокуророос хууль эрх зүйн болоод эдийн засгийн өндөр мэдлэг, ур чадварыг шаарддаг.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгадаг хэдэн прокурор ажиллаж байгаа вэ, ажлын ачааллын хувьд ямар байна?
-Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтэс нь Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилладаг.
Авлигатай тэмцэх газрын 60 гаруй мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт тус хэлтсийн 15-16 прокурор хяналт тавьж ажиллаж байна.
Эдгээр прокуроруудын ажлын ачаалал маш их. Нэг прокурор жилд дунджаар 150 орчим гомдол, мэдээлэл, хэрэгт хяналт тавьдаг. Жишээ нь, авлига, албан тушаалын нэг хэргийн материал хамгийн багадаа 5, дээд тал нь 500 орчим хавтас болдог. Нэг хавтаст хэрэгт 250 хуудас баримт, материал үдэгдсэн байдаг. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн дүүргийн шүүхүүдэд очиж хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах гээд цаг хугацаа их ордог. Тэгэхээр мөрдөгч тэр олон хавтаст хэргийн материалыг бүрдүүлж шалгах, прокурор 1 хэргийг уншиж, шийдвэр гаргахад ямар их хүч, хөдөлмөр гаргадаг нь харагдах байх.
-Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирол нөхөн төлөлтийн талаар мэдээлэл өгөөч?
-2023 оны эхний 11 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан авлигын гэмт хэргийн улмаас улсад 11 их наяд 322 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 10 их наяд 52 тэрбум буюу 89% нь нөхөн төлөгдсөн. Энд албан тушаалтнуудын бусдаас хахуульд авсан мөнгийг хурааж улсын орлого болгосон мөнгөн дүн бас орсон.
Мөн авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг гадаад улсад гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө угаасан байвал олж илрүүлэх, хураан авах, битүүмжлэх зэрэг ажиллагаануудыг хийдэг.
Тухайлбал, энэ онд Монгол Улсын нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогоороо АНУ-д худалдан авсан 11.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр хаус, Англид авсан 4.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц зэргийг буцаан авч чадсан.
-Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд тулгарч буй хүндрэлүүд юу байна?
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудлууд бий. Үүнээс онцолж хэлбэл, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын зарим гэмт хэргийг хууль хэрэгжүүлэгч нар харилцан адилгүй ойлгож, хэрэглэх явдал түгээмэл байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах суурь шалтгаануудын нэг болж байна.
Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн зарим зүйл, заалтыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод заасантай нийцүүлэн тодорхой тусгах шаардлага бодитоор үүсч байна.
Цаашид Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан улсын тоог нэмэгдүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн орсон , авлигын эсрэг бүс нутгуудын холбоонуудтай хамтын ажиллагааг дээшлүүлснээр гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг хураан авах ажиллагаанд ахиц дэвшил гарна гэж харж байна. Авлигатай тэмцэхэд хууль хяналтын байгууллагаас гадна иргэдийн оролцоо ч маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна.
| ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: Авлигын хэрэг олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалттай, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |