Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хүнс, хөдөө аж ахуйн салбарт бий болгосон инновацын шилдэг бүтээлүүдийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулах, хамтын ажиллагааны шийдлүүдийг хайж, инновацын бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монголын инновацийн 7 хоног-2022” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөдөө аж ахуйн салбар дахь инноваци ба хөрөнгө оруулалт” уулзалт, хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Шинжлэх ухааны академи, Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, профессор багш, оюутан залуус, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага, салбарын бодлого тодорхойлогч, хууль тогтоогчид оролцлоо.
Арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар нээв. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Өнөөдөр дэлхийд топ 100 гаруй компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацын чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлдог боллоо. Энэ нь шинжлэх ухааны үүрэг үнэнийг нотлоход байсан уу, эсхүл асуудлыг шийдвэрлэхэд байсан уу гэдэгт хариу өгөх, шинжлэх ухааны удирдлага, төлөвлөлтийн үзэл баримтлалд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож байна. Азийн орнууд дэлхийд хамгийн өндөр инновацын идэвхжилттэй байгаа нь бидний зайлшгүй анхаарлын төвд байх асуудал юм" гэдгийг онцоллоо. Мөн хүн ам цөөтэй орны хувьд оюуны чадавхтай судлаачдын мэдлэг, оюуны чадамжид тулгуурлан технологийн өндөр багтаамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, цахим хөдөө аж ахуйд түшиглэсэн инновацыг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, оюуны үнэлэмжийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд чухал ач холбогдолтойг дурдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн эргэлтэд орох боломжтой, шинжлэх ухаан, инновацын доорх төслийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Эдгээр төслийн тухайд,
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Тэжээлийн ургамлын элит үр” ХХК-ийн “Тэжээлийн олон наст ургамлын тарималжиж нутагшсан 8 сортын үр үржүүлэг” төсөл,
Өвсөн тэжээлтэй малын өтөг бууцанд цаасны гол бүрэлдэхүүн болох целлюлоз их хэмжээгээр агуулагдаж байгааг ашиглан байгальд ээлтэй технологиор цаас хийх арга боловсруулсан "Аргалын цаас-байгальд ээлтэй материал ба сав баглаа боодол" төсөл,
“Микро ворлд” ХХК-ийн импортыг орлохуйц эмчилгээний зориулалттай арьс арчилгааны “FOR YOU” нэрийн Toner, Mist, Serum, Cream, lipmask-ийн бүрдэл бүхий багц бүтээгдэхүүний төсөл. Тус төслөөр дэлхий нийт эмэн бус эмчилгээний аргыг хайж буй энэ цаг үед хүнс тэжээл, ахуйн хэрэглээ, дадал зуршилд нь тулгуурлан бүтээсэн инновацын бүтээгдэхүүн бий болгох нь анагаах ухаанд чухал үүрэгтэй. Пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, Монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг лабораторийн нөхцөлд туршин, судалж эмчилгээний идэвхтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авсан бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүд нь Lactobacillus-ийн амьд эсийг агуулж байгаагаар онцлог бөгөөд амьд тос юм. Монгол хүний эрүүл мэндэд дасан зохицох хоол тэжээлийн нэмэлт, туршилт судалгаанд хэрэглэх микробиологийн тест тэжээлт орчин дотооддоо үйлдвэрлэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.
“Мөөжиг” органик ХХК-ийн гэрийн нөхцөлд мөөг тариалах, өрхийн аж ахуйг дэмжих орлоготой, ажилтай, эрүүл хүнсээ өөрсдөө бэлтгэх эрүүл Монгол хүнс төсөл.
ХААИС-ийн дэргэдэх “Гарааны лиэдэр хаб” ХХК-ийн гар урлалын зориулалттай эко арьс үйлдвэрлэх” төсөл. Уг төсөл механик шинжилгээгээр чанарын шаардлага хангаж бог, бод малын арьсны үсэн бүрхүүлийг гэмтээлгүй салгаж, хаягдал усны бохирдол бууруулсан Монголын уламжлалт шар сүүн идээлгээр идээлсэн арьс. Хүнд металлын хром, хүхэр, натри шохой ашиглахгүй давуу талтай.
ХААИС-ийн "Биотехнологийн аргаар мал амьтны нэмэгдэл тэжээл үйлдвэрлэх" төсөл. Мал амьтны нэмэгдэл тэжээл гарган авахад томоохон талбай шаардаггүй бѳгѳѳд байгаль цаг уурын нѳхцлѳѳс шалтгаалдаггүй, олдоц ихтэй хямд тѳсѳр хүнсний болон хүнсний бус хаягдал дээр ургуулж болдог. МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой мал амьтны тэжээлийн нэмэгдэл (уураг, витамин, фермент) үйлдвэрлэж болно. Дэлхийн биотехнологийн холбооноос гаргасан эрсдлийн түвшингээр тус сангийн өсгөврүүд нь эрсдлийн түвшингээр 1-р зэрэгт хамаарагддаг буюу хүн, амьтанд гаж нөлөөгүй, өвчин үүсгэдэггүй микроорганизмууд болно.
| Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын инновац шингэсэн төслүүдийг танилцууллаа |
|
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |