Урд хөрш хилээ хааснаар нарийн ногоо, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үүнийг дагаад үнийг хөөргөдөл гаарч, нийгмийн гол ярианы сэдэв болж байна. Тэгвэл хүнсний бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийг хөөргөдөл орон нутагт ч “ноёлж” эхэлжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос орон нутагт гол нэрийн хүнсний барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.6 хувиар өссөн гэж мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор бид зарим аймаг, сумын худалдаа эрхлэгч нартай холбогдож, өргөн хэрэглээний барааны үнэ ханш ямар байгаа талаар тодруулсан юм.
Нийслэлчүүд урд, хойд хөршөөсөө хүнсний ихэнхи бараа бүтээгдэхүүнээ татаж, орон нутгийнхан харин Улаанбаатар хотын томоохон, зах худалдааны төвүүдээс бараа, бүтээгдэхүүнээ татан авах байдлаар манай улсын хүнсний бараа, бүтээгдэхүүний худалдаа зохицуулагдаж байдаг. Мэдээж хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүн дахиад 500, 1000 километрийн цаана борлуулагддаг учир үнэ нь нэмэгддэг. Тэгвэл энэ удаад хил хаасан, бүтээгдэхүүн тасалдснаас үүдэн орон нутгийнхан илүүтэй үнээ нэмсэн талаар иргэд ийн ярьж байна.
Бид Эхлээд Архангай аймгийн Тариат сумын худалдаа эрхлэгчтэй холбогдож бараа, бүтээгдэхүүний үнийн нөхцөл байдлыг тодруулав. Тэрбээр “Манай энд хоол, хүнсний материалын үнэ цар тахлын хямрал, шатахууны үнийн зэргээс үүдэн 100-200 төгрөгөөр нэмэгдээд байсан. Гэтэл яая харин хил хааснаас хойш бүх бараа дахиад 300-400 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тухайлбал, элсэн чихэр болон будаа нэг кг нь 2500 төгрөгөөс 3000 төгрөг болж 500 төгрөгөөр өссөн бол Улаанбаатар нэг кг гурил 1100 төгрөг байснаас 1500 болж 400 төгрөгөөр нэмэгдсэн. Харин төмс нэг кг нь 1000, лууван нэг кг нь 1500 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо төмс 1200, лууван 3000 төгрөгөөр борлуулагдаж байна. Тэгэхээр мөн л 200-500 төгрөгөөр өссөн гэсэн үг. Тэгээд ч болоогүй, хотоос талх нааш нь зөөдөггүй, сумандаа үйлдвэрлэдэг хэрнээ гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор 2000 төгрөгөөр зардаг байсан тал одоо 2500 төгрөг болоод нэмэгдсэн. Үйлдвэрлэж байгаа хүмүүс нь суурь үнээ нэмчихээр дундаас нь хэд гурван төгрөгийн ашиг харж байгаа бид ч үнээ нэмэхээс өөр аргагүй нөхцөлд орж байгааг ойлгох хэрэгтэй л дээ. Хотод барааны үнэ хэзээ бууна тэр үед л эндэх үнэ буурах байх.
Харин худалдан авагчдын хувьд голдуу малчид байдаг болохоор орлого буурах нь гайгүй байна. Малчдын ямар төсвийн цалин хараад суух биш, орлого нь нэг их тасалдаж сүйд болохгүй шүү дээ. Түүнээс биш хотод дэлгүүр ажиллуулаад, бараагаа ийм үнээр зарж байсан бол худалдан авагчгүй болчихсон байх байсан биз” гэв.
Үүний дараа бид Завхан аймгийн Сантмаргац сумын дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байгааг тус сумын иргэн Р.Уранчимэгээс тодруулав. Тэрбээр “Сум, орон нутагт хотоос илүү үнэтэйгээр бараа, бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг. Саяхан дэлгүүр ороход нэг кг гурил 1100-1500 төгрөг болж, 400 төгрөгөөр өссөн байна. Будаа, элсэн чихэр, луувангийн үнэ 2500 төгрөгөөс 3000 болж, 500 төгрөгөөр өссөн байсан. Төмс гэхэд л нэг кг нь 1500, лууван нэг кг нь 3000 төгрөг болоод нэмэгдчихэж. Энэ мэтээр 50, 100 төгрөгөөр, заримдаа 200-300 төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм. Малчид хөдөөнөөс орж ирээд үнийг нь анзаарахгүй юм аа аваад гардаг бол сумын төвд ажилгүй суудаг айлд бол хүнд тусдаг. Тэгээд яах вэ ,өнөө хэдэн дэлгүүрийн худалдагчаа таньдаг болохоор өр тавина. Үнэндээ бодит байдал ийм л байна. Сая бүр хил хааж, хотын худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ татаж чадахаа байсан гээд дэлгүүрүүд бараагаа татаагүй. Зарим дэлгүүрийн лангуу хоосорч байна” гэсэн юм.
Харин Дорноговь аймгийн Сайншанд суманд талх 2000, төмс нэг кг нь 1200, лууван нэг кг нь 3000, элэгний нухаш 2000 төгрөгөөр худалдаалагдаж байх бөгөөд хамгийн их өссөн нь элэгний нухаш байгааг нутгийн иргэд хэлж байлаа. Энэ талаар Сайншанд сумын нэгэн дэлгүүрийн худалдагчаас тодруулахад “Тоо, ширхгээр нь бодоод үзвэл, хамгийн их гүйлгээтэй нь элэгний нухаш байдаг. Бараг өдөртөө дуусдаг. Тийм ч учраас хотоос хамгийн их татдаг. Гэтэл одоо нэг ширхэг нь 1000 төгрөгөөр нэмэгдчихсэн” хэмээж байлаа.
Дараа нь бид Төв аймгийн төвд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг тодруулсан юм. Тус аймагт мөн л нэг кг төмс 400 төгрөг байснаас 600 төгрөг болж нэмэгдсэн. Лууван нэг кг нь 1200 байсан бол 1500 болж, 300 төгрөгөөр, будаа 2500 төгрөг байснаа 3000 төгрөг болж, 500 төгрөгөөр, гурил нэг кг нь 1100 байснаа 1500 төгрөг болж, 500 төгрөгөөр тус тус өссөнийг нутгийн иргэд хэлж байлаа.
Ийнхүү урд хөрш хилээ хааж, нийслэлд зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, ялангуяа нарийн ногоо хомсдохтой зэрэгцээд нийслэлээс бараагаа татдаг орон нутгийн хүнсний дэлгүүрүүдэд үнийн өсөлт гаарч эхэлсэн байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүнүүд ширхэг, кг тутамдаа 200-500 төгрөгөөр өснө гэдэг бол цар тахлын хямралын үед халаас нь хоосорч, хэтэвч нь нимгэрчихээд байгаа иргэдэд маш хүнд тусаж байна. Ялангуяа өрхийн орлого харьцангуй багатай орон нутгийн иргэдэд том дарамт болж байна.
Д.БЯМБАСҮРЭН
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Орон нутагт үнийн хөөргөдөл гаарч, лангуунууд хоосорч эхэлжээ |
|
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙД МОРЬТОЙГОО НУУГДАЖ ЯВСАН ШИЛИЙН САЙН ЭР ТӨГСИЙН ЁНДОНГИЙН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |