
-Ажилтан, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол нөхцөлүүд болох "Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл” зэргийг заавал тусгах шаардлагатай.
Эдгээр нөхцөлийн аль нэгийг гэрээнд заагаагүй бол Хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.
-Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3. “Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн” бол ажил олгогчоос учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх /150 мянган/ хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх /1.5 сая төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
-Хэрэв ажил олгогч гэрээ байгуулахаас татгалзаж, таниар ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол энэ талаар тухайн нутаг дэвсгэрийн харьяаллын мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргах боломжтой.
-Эндээс үзвэл, зөвхөн бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэв гэрээ байгуулаагүй ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
-Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан гэрээ болон хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байтал ажил олгогч ажлаас буруу халсан, сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
-Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын төрөл, хэмжээг ажилтан өөрөө тодорхойлох боломжтой бөгөөд “Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргана.
-Нэхэмжлэлд, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон адилтгах баримт бичиг, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийг хавсаргавал зохино.
Энд зөвхөн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхээр шийдвэрлэх тохиолдлын талаар бичсэн бөгөөд Хөдөлмөрийн хамтын маргаан болон төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн захиргааны актад холбогдох харилцаа нь өөр зохицуулалттай болохыг дурдах нь зүйтэй.
-Хэрэв ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид хандаж зөвлөгөө авахыг зөвлөж зөвлөж байна.
-Монгол Улсын Их Хурлаас 2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд 2022.01.01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
-Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан хөдөлмөрийн харилцааны эрх зүйн баримт бичиг боловсруулах буюу хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг шинэчлэх ажил үйлчилгээг манай хамт олны зүгээс гэрээгээр гүйцэтгэх боломжтой.

| ХУУЛЬЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Ажлаасаа үндэслэлгүй халагдсан бол яах вэ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |