Тэрбээр “Хэд хоногийн өмнө “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдын өмсгөлийн бэлэн болоогүй байх үеийн зургийг цахим сүлжээнд цацсан. Өөрөөр хэлбэл, өвлийн олимпод оролцохоор Бээжин очоод байгаа баг, тамирчдын өмсгөл асуудалгүй байгаа гэсэн үг.
Өвлийн олимпын баг, тамирчид “Бээжин-2022”-т оролцохоор Бээжинд очоод байгаа. Олимпын баг, тамирчид “Хүннү Эйр” компанийн онгоцоор ниссэн. Харин цахим сүлжээнд мэдээлээд байгаа шиг “Хүннү Эйр” компани тамирчдын зардлыг бүрэн даасан, зардлыг нь төсвөөс баталж өгөөгүй гэдэг нь худал. Үнэн хэрэгтээ Монгол Улсаа төлөөлж, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчид явж ч чадахааргүй нөхцөл байдалд хүрээд байсан. Тийм учраас МҮОХ-оос Олон улсын олимпын хороотой холбогдож, тусгай онгоцоор хүрэх зөвшөөрөл авсан. “Миат”-тай холбогдож үзэхэд маш өндөр үнэ хэлсэн учир баг, тамирчдыг “Миат”-ын онгоцоор нисгэх боломжгүй болсон. Харин “Хүннү Эйр” компаниас “Манайд Бээжингийн олон улсын нисэх буудалд буух эрх байгаа” гэж мэдэгдэж, мөн боломжийн үнэ хэлсэн учир өвлийн олимпын баг, тамирчид “Хүннү Эйр” компанийн онгоцоор ниссэн. Түүнээс биш “Хүннү Эйр” компаниас тамирчдыг зардлыг дааж, төсвөөс гаргаж чадаагүй зүйл огт үгүй. Хуульдаа хүртэл “Олимпын наадамд оролцох баг, тамирчдын зардлыг төсвөөс гаргана” гэж тусгасан байдаг.

Мөн өвлийн олимпын багт тамирчид, МҮОХ-ноос гаднах хүмүүс хамт явж байгаа гэж цахим сүлжээгээр шүүмжлээд байна. “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох баг болон хэвлэл мэдээллийн салбарынхан тусдаа эрхээ авсан юм. Олимпод оролцох багт тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул, дасгалжуулагч Б.Энх-Амгалан болон эмч, МҮОХ-ны мэргэжилтэн зэрэг 10 орчим хүн явж байгаа. Мөн “Бээжин-2022” өвлийн олимпыг шууд дамжуулахаар эрх авсан хэвлэл мэдээллийн баг мөн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм” гэлээ.

| Э.БАДАР-УУГАН: Өвлийн олимпод оролцох тамирчдын зардлыг “Хүннү Эйр” компани даагаагүй, төсвөөс гаргасан |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |