-Юуны түрүүнд дэлхийн аваргын хошой хүрэл медаль хүртэж, бөхөд хайртай монголчуудынхаа магнайг тэнийлгэсэнд баяр хүргэе. ДАШТ-ээс хоёрдох хүрэл медалиа хүртсэн тухайн үеийн мэдрэмжээс нь хөөрөлдөөнөө эхлэх үү?
-Баярлалаа. Энэхүү медалийг хүртсэндээ маш их баяртай. Өөрийн болон баг хамт олон багш, гэр бүлийнхээ хамтын хүч хөдөлмөр, хөлсөөр энэхүү медалийн эзэн боллоо. Намайг цаг ямагт дэмжиж, тусалж байдаг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Медаль авах мэдрэмж хамгийн гайхалтай. Тэр үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлж хэлнэ гэдэг бараг л боломжгүй. Бүх зүйл дүүрэн, баяртай, бахархалтай байдаг. Нэг үгээр бол хамгийн сайн сайхан бүхэн сэтгэл дотор минь дүүрдэг гэх юм уу даа.
-Анх хэдэн настайгаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэж суралцахын гол шалтгаан нь юу байв. Энэ талаар сайхан хууч дэлгэнэ гэж бодож байна?
-2011 онд эмээтэйгээ Спортын төв оронд ирж, Монгол Улсын гавьяат багш Ц.Шийрав багшийн шавь бэлтгэл хийж эхэлсэн. Тэр л үеэс энэ ордондоо өдөр бүр бэлтгэл хийж, багш нараасаа суралцаж, амжилт гаргаж, эх орныхоо нэр, тугийг дэлхийд мандуулах зорилготой болсон. Өдгөө 12 жил энэ ордондоо, энэ л зааландаа бэлтгэл хийж, спортын хүн болохоор зорьжээ. Энэ заал минь яг гэр орон шиг минь хамгийн дотно нандин. Хамт бэлтгэл хийж байгаа ах эгч, дүү нар маань элгэмсэг дотно яг л гэр бүлийн гишүүд шиг байдаг. Эндээс л дэлхийд алдартай олон сайхан тамирчин төрөн гарсан. Цаашдаа ч гарсаар байх болно.

Ер нь тамирчин хүн өөр өөрийнхөө өрсөлдөгч байдаг
-Жүдо бөхийн спорт нь хүнд ямар төлөвшил, хүмүүжлийг олгодог вэ?
-Жүдо бол хүндлэлийн спорт. Хүнийг хүндэлж, хайрлаж сурахаас л энэ спорт эхэлдэг. Бэлтгэл хийхдээ багш, ах эгч нартаа ёслох байдаг. Нэг үгээр бол жүдо маш их хүндлэл дор оршдог. Энэ нь бусад спортоос онцлог. Үүнээс гадна тамирчин хүнд сэтгэл зүй хамгийн чухал. Ер нь тамирчин хүн өөр өөрийнхөө өрсөлдөгч байдаг. Би чадахгүй гэж өөрийгөө түгжиж, хүнд хэцүү байдалд оруулдаг юм билээ. Энэ бол маш буруу. Тиймээс би чадна гэдэг сэтгэл зүйтэй байх ёстой.
Жүдо бол миний хийж байгаа хамгийн дуртай зүйл. Энд л миний амьдралын утга учир оршиж байгаа байх. Жүдо миний сонирхол байсан одоо ажил болсон. Дуртай ажлаа хийж байна гэдэг бол хамгийн том аз жаргал.
-Олон улсын тэмцээнд өрсөлдөх, дотоодоо өрсөлдөх мэдээж ялгаатай болов уу. Тухайлбал, олон улсын тэмцээнд улс орнуудын шилдэг тамирчид, дэлхийн өндөр чансаатай бөхчүүд барилдана. Харин дотоодоо өдөр бүр хамт бэлтгэл хийдэг нэгнийхээ барилдааныг гарын таван хуруу шигээ мэддэг найз нөхөд, ах, эгч, дүү нартайгаа барилддаг байх. Тэгэхээр сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна л даа?
-Хамгийн том өрсөлдөөн дэлхийн дэвжээн дээр байдаг. Ер нь жүдо бөх дэлхийн бүх улсад өндөр түвшинд хөгжиж байгаа спорт. Тиймээс өрсөлдөгчид нэг нэгнээ мэднэ. Барилдааныг нь судална. Мөн өдөр бэлтгэл хийдэг тамирчинтай дэвжээнд таарахад том өрсөлдөөн гардаг. Нэгнийхээ барилдааныг мэдэж байгаа учраас алдаа гаргаж болохгүй. Нэг л алдаа гаргах юм бол ялагдана. Хэн ч ялагдахыг хүсэхгүй жинхэнэ гал гарсан өрсөлдөөн бий болдог доо.
Бага байхдаа компанийн захирал болно гэж мөрөөддөг байсан. Яах вэ хүүхэд бүхэн л мундаг хүн болохыг хүсдэг шүү дээ
Миний хувьд ялах, ялагдах гэхээсээ илүүтэй дуртай зүйлээсээ хамгийн сайхан мэдрэмж авах үнэхээр гоё байдаг. Шинэ мэх сураад тэр мэхээрээ өрсөлдөгчөө ялах тэр үеийн мэдрэмж үнэхээр гоё. Ер нь хүн дуртай юмаа хийнэ гэдэг л хамгийн сайхан.
-Анх Спортын төв ордонд хөдөлж ирээд Ц.Шийрэв багшийн шавь болгож, их спорт руу хөтөлсөн эмээ нь охиноороо их бахардаг нь мэдээж. Томоохон тэмцээн уралдаанд орж, амжилт гаргаад ирэхэд эмээ нь юу гэж хэлдэг вэ?
-Эмээ минь үргэлж миний үнэнч дэмжигч. Намайг ялсан ч, ялагдсан ч ард минь байдаг. Үргэлж надад тусалж, дэмжиж дэм өгдөг нэг номерын хүн. Энэ завшааныг ашиглаад эмээдээ сэтгэлийн үгээ хэлж болох уу?
-Бололгүй яах вэ?
-Эмээдээ маш их хайртай шүү. Таныхаа хүчээр өдий зэрэгтэй яваа шүү охин нь гэж хэлмээр байна.
.jpg)
тэр жаргалтай үеийг үгээр илэрхийлэхийн аргагүй төгс байна
-Хэрвээ Л.Энхрийлэнгийн хувьд жүдо бөхийн тамирчин болоогүй бол ямар мэргэжилтэй хүн болох байсан бэ?
-Энэ талаар ёстой бодож үзээгүй юм. Үнэхээр мэдэхгүй, төсөөлөх ч үгүй байна даа. Бага байхдаа компанийн захирал болно гэж мөрөөддөг байсан. Яах вэ хүүхэд бүхэн л мундаг хүн болохыг хүсдэг шүү дээ. Тэр л зарчмаар захирал болно гэж мөрөөддөг байсан байх. Гэтэл одоо дэлхийн аваргын хошой хүрэл медальтай тамирчин болчихсон байна. Тийм болоод ч тэр үү өөр ямар нэгэн мэргэжилтэй Л.Энхрийлэнг төсөөлөхгүй байна.
-Аав,ээж, ах дүүс дотор нь барилддаг хүн байгаа юу?
-Аав, ээжийн удамд бараг л бөх хүн байгаагүй. Гэхдээ өвөө маань чөлөөт бөхөөр барилддаг байсан юм билээ.
-2022 оны ДАШТ-ий хүрэл медалийг эх орондоо авчирсан шүү дээ. Тухайн үед медалийн тавцан дээр зогсоход ямар мэдрэмж байсан бэ?
-Олон жил жүдогоор барилдахдаа дэлхийн медальтан болохын тулд бүхнээ зориулсан. Энэ зорилгоо 2022 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж биелүүлсэн. Тухайн үед дэлхийн медаль хүртсэндээ итгэж чадахгүй байсан. Одоо ч тэр жаргалтай үеийг үгээр илэрхийлэхийн аргагүй төгс байна.
-2022 оны ДАШТ-д маш хүнд барилдаанууд хийсэн. Хэр ядарч, цуцаж байв?
-Барилдааны төлөвлөгөө бол нэмэлт цагт орохгүй, үндсэн цагтаа дуусгах байлаа. Мэдээж зорилго бол алтан медаль байсан. Канадын Дэгүчитэй нэмэлт цагаар барилдаж ялсан. Хүнд барилдаан болж дууссан. Үргэлжлүүлээд Израилын тамирчинтай барилдахдаа сэргэж амжаагүй. Гэхдээ дараа нь хүрэл медалийн төлөө барилдаанд ялсандаа баяртай байна. Ер нь бүхнээ зориулж барилдсан. Баярласандаа өөрийн эрхгүй уйлсан.
(1).jpg)
Тэрбээр жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтын гаргаагаа эхлүүлж байжээ. Харин 2013 онд “Боржин кап” тэмцээнээс анхны алтан медалиа хүртсэн бол 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж, 2016 онд 17 настайдаа “Чингис хаан” гран при тэмцээн 57 кг-ын жингийн дэлхийн шилдгүүдийг өвдөг шороодуулсаар эх орныхоо дэвжээнд түрүүлж, олон улсын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн түүхтэй.
| Л.ЭНХРИЙЛЭН: Эмээдээ хөтлүүлсэн алдрайхан охин Спортын төв ордон руу орж байлаа. Тэр цагаас амжилтын төлөөх он цаг эхэлсэн |
|
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |