“The Fate of Ophelia” дугаараа олны анхаарлыг татаж, хөгжмийн чартуудыг тэргүүлж буй Taylor Swift-ийн талаарх сонирхолтой мэдээлэл. Америкийн нэрт дуучин Taylor Swift 1989 оны хоёрдугаар сарын 13-нд Пеннсилвани мужид Scott Swift, Andrea Swift нарын том охин болон мэндэлжээ. Балчир наснаасаа эхлэн жүжигчин, дуучны дугуйланд хамрагдаж, есөн настайгаасаа дуурийн театрт дуулж эхэлсэн. 11 настайдаа хөгжмийн студид шалгуулсан ч тэнцээгүй. Гэсэн ч шантралгүй гитар тоглохыг сурч өөрөө дуу бичиж эхэлсэн. Тэрбээр дуу болгоноо өөрийн амьдралаас сэдэвлэн бүтээдгээрээ онцлог юм.
Ийнхүү түүний урлагийн замнал үргэлжилсээр арван есөн настайд нь буюу 2008 онд Fearless цомогт багтсан You belong with me, Love story зэрэг дуунууд нь хит болж алдрын оргилд хүрэх замынх нь эхлэл тавигдсан юм. Түүний сүүлд гаргасан уран бүтээл болох The Fate of Ophelia дуу нь Billboard Hot chart-ийн шилдэг 100 дууны жагсаалтад хэдэн долоо хоногийн турш нэгдүгээр байрт бичигдсэн амжилтаараа бусад уран бүтээлчийн рекордыг эвджээ.
Энэхүү дууны гол санаа нь хайр байгаагүй бол хүн сэтгэл зүйн хямрал, ганцаардал, гутралд живж болзошгүй байсан ч жинхэнэ хайр түүнийг аварч чадна гэсэн утгыг илэрхийлдэг. Фенүүд нь дууны үгийг романтик хэрнээ зүрх зүсэм, эмзэг боловч хүчирхэг гэж тодорхойлж, Tik Tok, Instagram, X (Twitter) дээр дууны хэсгүүд алдартай болж байна. Сонгодог уран зохиолын хамгийн эмгэнэлт дүрүүдийн нэг болох Shakespeare-ийн Ophelia-г орчин үеийн поп ертөнцөд авчирч, энэ удаад Ophelia-г гунигт төгсгөлтэй биш харин хайраар аврагдсан хүчирхэг эмэгтэйгээр дүрсэлсэн.
Ингэснээрээ “The Fate of Ophelia” нь зөвхөн хит дуу биш, харин 2025 оны аравдугаар сараас хойш хамгийн их яригдсан уран бүтээл болсон юм.
М.ЖАРГАЛМАА
| Taylor Swift “The Fate of Ophelia” дуугаараа дэлхийн хөгжмийн зах зээлийн эзэлж байна |
|
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |