Дэлхий даяар хит болж, хүн бүхний аманд аялагдсан “АРТ”. БНСУ-ын алдарт Blackpink хамтлагийн дуучин Rose, америкийн дуучин, ая зохиогч Бруно Марс нарын хамтарсан тус уран бүтээл 2024 оны аравдугаар сарын 18-нд сонсогчдод хүрч эхэлсэн билээ. Тус уран бүтээлийг Rose БНСУ-ын архины “apateu”/아파트, гэрэлт орон сууц/ тоглоомоос санаа авч бүтээжээ. Тэрбээр тус дуугаа зохиосны дараа архины сэдвээр дуу хийсэн нь зөв эсэхэд эргэлзсэн ч найзууд нь хэдийн дуртай болсон байсан учраас дуугаа устгаагүй байна. Rose, Бруно Марс нар 2024 оны “MAMA” шагнал гардуулах ёслолын үеэр дуугаа дуулсан бөгөөд тэд “Global Sensation” шагналыг хүртсэн юм. Энэ нь АРТ дуугаар анх удаа үзүүлбэр үзүүлсэн тохиолдол болсон юм.
Rose АРТ дуугаараа АНУ-ын Billboard Hot 100 болон UK Singles Chart-ийн эхний аравт багтсан анхны К-поп эмэгтэй дуучин болсон юм. Мөн “APT“ дуу цацагдаад таван өдрийн дотор TikTok дээр нэг тэрбум хандалт авч, The Black label-ийн хувьцаа 150 тэрбум орчим воноор үнэлэгддэг байсан бол APT амжилтын дараа нэг их наяд вон болтлоо өсжээ.
(1).jpg)
Түүний жинхэнэ нэрийг Roseanne Park гэдэг бөгөөд 1997 оны хоёрдугаар сарын 11-нд Шинэ Зеландад төрж, Австралид өссөн. 2012 онд БНСУ-ын YG Entertainment-тай гэрээ байгуулж, 2016 оны наймдугаар сард Blackpink охидын хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн юм. 2021 оны гуравдугаар сард тэрбээр анхны сингл “R” цомгоо гаргасан нь эхний долоо хоногтоо 448,089 хувь борлогдсон. Цомгийн гол дүү болох "On the Ground" дуугаараа Их Британийн сингл чарт-д орсон анхны солонгос эмэгтэй гоцлол дуучин болсон юм. 2024 онд Atlantic Records-той гэрээ байгуулсан. Тус агентлагт Coldplay, Bruno Mars, Cardi B, Ed Sheeran, Charlie Puth зэрэг уран бүтээлчид харьяалагддаг.
АРТ тоглоомыг хэрхэн тоглодог вэ
| "APT" ДУУГААРАА ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН ROSE-ИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |