Казахстаны алдарт дуучин Димаш Кудайберген “The Story of One Sky” дуугаараа дэлхийн хамгийн үнэтэй клипийг бүтээжээ. Нийт 13 минут үргэлжлэх үргэлжлэх дууг долоон сая ам.доллароор бүтээжээ. Мөн гурван жилийн турш уг дуун дээр ажиллаж зохиолыг нь өөрөө бичжээ.
Димаш Кудайберген нь 2017 онд зохион байгуулагдсан Хятад Улсын "I'm a Singer" нэвтрүүлэгт хоёрдугаар байрт орж, дэлхий нийтэд танигджээ. 1994 онд тавдугаар сарын 24-нд урлагийн гэр бүлд төржээ. Димаш хоёр настайдаа анх тайзан дээр гарч, таван настай байхдаа хөгжмийн сургуульд элсэж байжээ.
Дэлхийн хамгийн үнэтэй клипийг бүтээсэн Димаш Кудайберген |
|