Их Британийн “The Guardian” сайтын нийтлэлч Миранда Сойерын АНУ-ын уран бүтээлч Билли Эйлиштэй ярилцсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Оройн 23:00 цагийн үед биднийг гар утсаараа дүрсээ харж ярихад Лос Анжелесын замаар автомашинаараа гангарч явсан Билли Эйлиш “Би яг ч бэлэн биш байна. Уучлаарай” гэж хэлдэг байгаа. Гэсэн хэдий ч цайвар царай, алтлаг шаргал үсээр гоёсон Биллигийн толгойн өнцөг гар утасны цаанаас хэчнээн инээдтэй харагдаж байсан гэж санана. Гэнэт л түүний гар утас доош унаж, миний утасны дэлгэц харанхуйлав. Утсаа арайхийн тогтоож, хариу хэллээ. Билли утсаараа ярьж яваад авто осолд орохоо дөхсөн юм. Тэр үед би “Бурхан минь, би санамсаргүйгээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй поп одыг үхэлд хүргэхийг хүсэхгүй байна” гэж билээ. Гэтэл өөдөөс Билли үл ялиг инээж, “Тайвширч үз, осолд ордог нь би биш. Би тийм хүн биш” гэдэг байгаа.
Билли Эйлиш өдгөө дөнгөж л 19 настай. Гэвч зургаан жилийн турш дуу хөгжмийн салбарт өөрийгөө тодорхойлж, дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болжээ. Түүний хамгийн анхны бүтээл нь 13 настайдаа гаргаж байсан "Ocean Eyes" хэмээх нэртэй дуу. "Ocean Eyes" дуугаа “SoundCloud” платформд байршуулаад удаагүй байхдаа л маш олон сонсогчтой болж, тэр даруй л менежментийн гэрээ байгуулж байв. “Bad guy” дууныхаа клипэнд нүдээ эргэлдүүлж, хамраасаа цус гоожуулж, цэнхэр үсээрээ дэлхийг “байлдан дагуулж” байхдаа Билли Эйлиш 17 настай байлаа. Түүний 2019 онд гаргасан анхны "We All Fall Asleep, Where Do We Go" цомог оны шилдэг бүтээл шалгаруулах Грэмми шагналд нэр дэвшиж, таван төрөлд шагнал хүртсэн. Харин энэ удаад Билли Эйлиш цар тахал, хөл хорионы цаг үеийг шинэ цомог бичихэд зарцуулсан байна.

“Шинэ цомог маань “Ковид-19”-т зориулсан цомог биш. Гэхдээ биднийг ингэж удаан хугацаанд ямар ч дарамтгүйгээр дуунуудаа хийх цаг зав гарсан баяртай байна. Би тийм ч хурдан бичиж чаддаггүй болохоор үнэхээр сайхан байлаа” хэмээн Билли Эйлиш шинэ цомгийнхоо талаар хэлэв. Тэгээд л үргэлжлүүлээд гар утсаа сонин өнцөгтэй барьсан чигтээ “Надаас асуултаа асуугаарай” гэлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эхлүүлээд л дуу хөгжимд дуртай хүмүүс түүнд татагддаг. Түүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг болгон “мөнгө болдог”. Түүнийг сонсогч, дэмжигчдийн олонх хувийг залуу үеийнхэн эзэлдэг. Шинээр гаргаж байгаа “Happier Than Ever” цомгийнхоо талаар Билли Эйлиш “Хэрэв залуу үеийнхэн намайг сонсдоггүй байсан бол би ийм зүйл хийхийг хүсэхгүй байсан” хэмээсэн юм.
Харин сүүлчийн үед Билли Эйлишийг шинэ найз залуутай болсноос хойш цахим сүлжээгээр дүүрэн шуугиан өрнөж байлаа. Учир нь Биллигийн хуучин найз залуу болох Брэндон “Q” Адамс түүнд тийм ч сайн хандаж байгаагүй гэнэ. Тэгвэл шинэ найз залуу, жүжигчин Мэттью Тайлер Ворс нь ижил хүйстнүүдийг дарамталдаг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэх аж. Гэсэн хэдий ч түүний харилцаа болон амьдралынх нь талаар олон нийтийн сүлжээгээр яригч, троллуудад хандаж Билли Эйлиш “Үнэндээ тэд юу ч хийж чаддаггүй. Харин миний хувьд амьдралынхаа туршид ямар нэг зүйл хийж л баймаар байна. Миний тухай ярих дуртай хүмүүс нь хаа нэг тийшээ явж, алга болоорой. Тэгээд яаж ийгээд, ямар нэг хобби олж аваарай” гээд ширүүхэн дуугарав.

Магад тохиромжгүй, ойлгомжгүй байдал нь түүний нэгэн сэтгэл татам зүйл. Тэгсэн ч үнэндээ Билли autotune ашиглаж, өөрийн жинхэнэ сэтгэлийнхээ хоолойг нуудаг. Түүний уран бүтээлээрээ илэрхийлэхийг хүсдэг зүйлс нь томчуудын үл тоомсорлодог өсвөр насныхны амьдрал, хайр дурлалаас төрөх айлас, тэнэг хошигнол, өшөө авалт, тайлбарлах аргагүй уйтгар гуниг, жүжиг, амьдрал, үхэл гэх мэт. Клипэндээ хар нулимс, хацар дээр унтарсан тамхи. Гэрэл зургуудаа камер руу этгээд бүрэлзсэн харцаар ширтэж. Стресст орох үедээ ямар нэгэн зүйлийг хөөн гаргахыг хүсэж, нүдээ хөдөлгөж, толгойгоо авч, чулуудчих байгаа ч юм шиг. Хэдий өсвөр үеийнхний адармаатай амьдралыг томчуудад ойлгуулахыг хүссэн ч тэр өөрөө насанд хүрч байна. Энэ тохиолдолд түүний сонсогч, шүтэн бишрэгчид нь Билли Эйлишийг хөгжиж, хөгшрөхийг зөвшөөрөх болов уу.
Билли Эйлиш автомашинаа жолоодож, явсаар эцэг, эхийнхээ гэрт хүрч, хашаанд байрлуулж эхлэв. Тэгээд “Миний машин ийм жижигхэн” гээд харуулж байх юм. Билли Эйлишийн 17 насны төрсөн өдрөөр дуу бичлэгийн студиэс нь уг хар өнгийн “Dodge Challenger” автомашиныг бэлэглэжээ. Билли байшин дундуур түргэн алхалж, эцэг, эхтэйгээ мэндэлчихээд өрөө рүүгээ орж, орон дээрээ хэвтээд өгөв. Удалгүй босож, гар утсаа толь түшүүлж тавилаа. Тэр үеэс эхлээд бид нэгнийхээ дүр төрийн талаар ярилцаж эхэллээ. Билли Эйлиш маш загварлаг бөгөөд өөрийн загварын хэв маягаа цаг үргэлж л өөрчилж байдаг. “Бусад хүмүүс өөртөө итгэлгүй байдаг болохоор л хачин хөдөлгөөн, этгээд царай, дүр төрх гаргадаггүй. Магад энэ нь намайг илүү их гунигтай болгож байгаа байх” гэв. Удаан хугацааны турш гоо зүйн талаар ярилцаж байтал Билли эйлиш толиныхоо урд сууж байгаад л үснийхээ угыг хар захыг нь ногооноор будаж, хумсаа спорт маягийн болгов. Тэгээд “Louis Vuitton”-ы ногоон юүдэнтэй цамц, шортоо өмслөө. Толиныхоо урд сууж байгаад л “бүтээчихсэн” түүний шинэ дүр төрх хүүхэлдэйн киноны дүртэй илүү дөхөм санагдаж байв.

Билли Эйлиш “Намайг бага байхад аав бид хоёр хэт болгоомжилсноосоо болж өөртөө итгэлгүй болж, этгээд, гэнэн зүйлс хийдэггүй хүмүүсийн талаар их ярилцдаг байсан. Тэд цаг үргэлж л сайхан харагдахыг хичээж, алдаа гаргахыг хүсдэггүй шүү дээ. Гэтэл би бага байхаасаа л түүнийг нь ойлгосон нь намайг илүү гунигтай болгож байлаа. Үргэлж сайхан харагдахыг хичээх юм бол баяр баясал, эрх чөлөөгөө ч алдах болно” хэмээн бидний ярилцлага үргэлжилсэн юм. Залуу эмэгтэй байх тусмаа сайхан харагдах гэж хичээх тусмаа эрх чөлөөгөө алдах магадлал өндөр. Тэрбээр саяхан шинэ цомогтоо багтсан “Not My Responsibility” бүтээлээ цацлаа. Тэр дуунд “Миний төрсөн бие чиний хүссэн зүйл биш гэж үү” гэж өгүүлдэг. Биллигийн ойлгуулах гээд байгаа зүйл нь залуу бүсгүйчүүд рүү чиглэсэн бэлгийн дарамт, мөлжлөг. Тэрбээр “Not My Responsibility” бүтээл бол ил захидал. Тэр бүтээлийн агуулгад миний мэддэг олон хүн байсан нь үнэхээр гунигтай” гээд хэсэг дуугаа хураав. Тэгээд “Энэ бол зөвхөн нэг хүнд, бүтээл гаргасан хүнд хамаатай зүйл биш. Бүтээлийн зарим зүйл нь надтай ямар ч холбоогүй. Тэр бол зүгээр л миний үзсэн, аль эсвэл найзуудын маань туулсан зүйл” хэмээсэн юм.
“Happier Than Ever” цомогт дээр өгүүлсэн дууртай ижил төстэй утгатай нэгэн дуу байгаа. Тэр нь “OverHeated”. Билли “Залуу хүнийг байгаагаасаа илүү их хичээх л юм бол хүссэндээ хүрч чадна” гэж хэлдэг хүмүүс л миний уурыг хамгийн их хүргэдэг. Ялангуяа тэдний тэгж хэлж байгаа нь амьдралд хөлөө олох гэсэн охид, хөвгүүдэд маш муугаар нөлөөлнө” гэлээ.
Соёл урлагийн салбарынхныг ерөнхийд нь харахад “Инстаграм”-д зориулж, оруулсан төгс зураг нь бодит байх тохиолдол олон. Тэр “Би онлайнаар хүмүүсийн зургийг харахад хэзээ ч урьд өмнө нь харж байгаагүй юм шиг санагддаг” гэв. Үргэлжлүүлээд “Өө бурхан минь, тэд яаж ингэж харагдаж байгаа юм бэ. Би соёл урлагийн нарийн ширийн зүйлсийг мэднэ. Од гэх тодотголтой хүмүүс зургандаа юу ашигладаг. Юу нь хуурамч болохыг мэднэ. Тэд миний дотрыг муухайруулдаг” гэлээ. Эйлишд шударга хандахгүй л бол чиний түүний хувьд хэн ч биш. Тэр бие махбодь, сэтгэл санаагаа шударга, үнэн байлгахыг хичээдэг.
Билли Эйлиш багадаа бүжигчин байжээ. Гэвч 13 настайдаа ташаандаа хүнд гэмтэл авч, “Алдартай бүжигчин болох” мөрөөдлөө орхисон аж. Бүжиглэх нь Билли Эйлишт ямар санагдаж, ямар мэдрэмж төрүүлдэг талаар асуухад “Эрх чөлөө” гэсэн юм. “Хэдий биднийг тойрон хүрээлдэг маш олон хүн байдаг боловч та ганцаараа л байх болно. Хэн нэгний ямар хэн нэгэн болохыг нь хэн нь ч мэдэхгүй” хэмээв.

Түүний тайзан дээр хийдэг зэрлэг юм шиг биеийн хөдөлгөөнийг хийхийн тулд сөрөг бодлоосоо салах хэрэгтэй болдог гэнэ. Амьдралд ч, тайзан дээр ч хүн бүр өөрийн дотоод хүнээ гаргах хэрэгтэй. Үнэн, шударгаараа байх нь сайхан. Папарацци зургийг нь дараад “Тарган” гээд шуурсан ч ямар асуудалгүй гэнэ. Учир нь Билли Эйлиш “Үнэн хэрэгтээ хүн бүр тарган” гэсэн юм даа. Шар хэвлэлүүд түүний бие махбодын тухай мэдээ нийтэлдэгт нь ямар бодолтой байдаг талаар асуутал “Хүнд идэж, амьдарч, ялгадсаа гаргах гэж л бие байдаг. Бид амьд байхын тулд л тэр зүйлсийг хийх хэрэгтэй. Гэхдээ бүр биедээ санаа тавьдаг нь инээдтэй. Яагаад. Яагаад тэгдэг гэдгээ бодож байсан уу” гэлээ. Тэгээд үсээ янзалж зогсонгоо “Хүмүүс яагаад миний үсийг анхаардаг вэ. Миний үсийг яагаад үзэн яддаг вэ. Учир нь би галзуу зүйлсэд дуртай гээд л ойлгочих. Хэрэв та сайн бодоод, цааш нь бодоод л байвал галзуурч магад шүү” гээд инээд алдаж суусан юм.
Билли Эйлиш гэнэт нухацтай бодож, уран бүтээлийнхээ ярианд оров. Тэр ихэвчлэн өөрийн дууныхаа найруулга, клипийнхээ талаар боддог. Харин клипэндээ яагаад ихэвчлэн шөнө, аль эсвэл харанхуй, хар, улаан өнгийг дүрсэлдэг талаар асуухад “Миний тархинд секс л бодогддог. Магад би тайзан дээр дуулах бүрдээ сексийн талаар бодох хэрэгтэй байх” гэж хэлээд инээмсэглэх нь тэр. Эйлишийн хэв маяг, уран бүтээл нийгмийн шинжтэй. Бүтээл нь түүнийг алдартай болгож, мөнгө олох хэрэгсэл болсон. Гэсэн ч өөрөө эдлэнтэй болсон ч өнөөг хүртэл эцэг, эхийнхээ жижиг хашаа, байшинд очих дуртай.
Тэрбээр “Би ганцаараа байх дургүй. Би нэрээ нууцалж, бие даасан байдалтай байх дуртай ч, ганцаараа байхдаа төөрдөг. Өөр дотроо төөрдөг” гэв. Цааш нь үргэлжлүүлж “Бас гадаад орчинд намайг дагаж, тагнадаг хүмүүс бий. Надад маш олон хүн муу зүйл хийхийг хүсдэг. Би харанхуйд, ор, буйдангийн доор юу байгаа бол гэж үргэлж гайхширдаг. Надад маш хачин, үндэслэлгүй айдас байдаг. Магад тийм ч учраас би эцэг, эхийнхээ гэрт байдаг. Би зүгээр л эцэг, эхдээ хайртай. Энэ орчин намайг тайвшруулдаг” хэмээсэн юм.
Би түүнээс “Ийм их стресстэй амьдралд сэтгэл хөдлөлөө ил тод гаргаж, уур уцаараа дардаг юм бэ” гэж гайхшран асуухад минь “Би морин спортоор хичээллэдэг. Морин спорт адреналин ихэсгэж, маш их хүч шаарддаг. Харин тэр нь миний хувьд стрессээ тайлах том завшаан” гэж байв. “Харин манай гэр бүл бусадтай л адилхан. Гэр бүлийн хүрээнд уурлах, хайрлах зүйл олон гарна шүү дээ” хэмээн инээмсэглэв. Билли Эйлиш бол амьдралынхаа хамгийн хачин үеийг туулж байгаа өсвөр насны охин. Цар тахал, хөл хорионы улмаас насан хүрсэн мэдрэмжээ ч авч чадаагүй. Эйлиш 2019 оны арванхоёрдугаар сарын 18 нас хүрсэн. Гэнэтхэн Билли Эйлиш орноосоо босож, угаалгын өрөө орлоо. Тэгээд гарч ирэхдээ шүдний оо, сойзоо аваад гарч ирээд шүдээ угааж эхлэв. Миний Билли Эйлиштэй хийсэн ярилцлага, ярилцлага гэхээсээ илүүтэй хэн нэгэн дотнын найзтайгаа дүрсээ харж ярьж байгаа юм шиг сайхан, нээлттэй, тайван байсан юм. Эйлиш “Би сонсогчдынхоо тал хувьд нь “Би тэдний найз” гэдгээ хэлэхийг хүсдэг. Гэхдээ би ч бас хувийн амьдралаа амьдармаар байна” гэв.

Билли Эйлин бага байхдаа Жастин Биберийн үнэнч шүтэн бишрэгч байсан гэнэ. “The World’s A Little Blurry” гэх баримтат кинонд Билли Жастинтай анх уулзаад, ярьж чадалгүй өнгөрсөн тухайгаа ярьж байв. Харин өдгөө түүний сонсож, дэмжиж өссөн Жастан Бибер түүний сайн зөвлөгчдийн нэг болсон аж. Билли “Хэрэв та найздаа нууцаа шивнэхийг хүссэн ч найз чинь чихэн дотроо микрофонтой юм шиг л, найзын чинь хэлсэн зүйл 80 сая хүн рүү зэрэг хүрвэл яах вэ. Би анх сонсогчидтойгоо уулзаад л яах, ийх талаараа ярилцдаг байлаа. Ярилцах шаардлага байгаа бол ярилцах болно. Бүгдээрээ хамт түүх ярьж, инээлдэж өнгөрүүлж болно. Түүх хэзээ ч арилдаггүй” гэлээ. Харин цар тахал, хөл хориотой холбоотойгоор сонсогчидтойгоо харилцах холбоо нь багассан нь өөрт нь хэрхэн нөлөөлж байгаа талаар асуутал “Хэн ч намайг мэдэхгүй. Хэнийг ч би мэдэхгүй. Энэ бол хэн нэгний ажил биш. Хүмүүс яагаад санаа тавьдаг гэж боддог юм. Би лав тэднийг онлайнаар санаа тавьдаг гэж бодохгүй байна. Троллоор бол тэд зүгээр л уйдаж байгаа. Тэгээд л болоо. Би ойлгохгүй байна” гээд орноосоо босож, хэсэг хугацаанд эргэн тойрноор алхав.
2021 оны долдугаар сарын 31.

| БИЛЛИ ЭЙЛИШ: Хэн ч намайг мэдэхгүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |