Японы уншигчдын дийлэнх хувь нь зохиолч Норихиро Яагиг “Claymore” цувралаар нь илүүтэй мэддэг. Харин түүнээс ч өмнө, сар тутмын “Шонен Жамп” сэтгүүлд 15 б?лгээр хэвлүүлсэн “Домогт сахиусан тэнгэр” цувралын тусгай хоёр ангийг “Тоэй Анимейшн” студиэс 1996 онд бүтээснээр түүний амжилтын гараа сайнаар эхэлсэн гэж болох юм. Зохиолын тухайд Японы ахлах сургуулийн нэгэн хөвгүүний тухай өгүүлэх бөгөөд хүмүүс түүнтэй харц тулгарах, харилцах дургүй. Харин ч бүр түүнээс зугтааж, айж эмээдэг. Сэичиро Китано нь үг дуу цөөтэй эелдэг, боловсон нэгэн. Бусадтай харилцах, найз нөхөдтэй болоход нь түүний нүүр царай асуудал болдгоор зохиогч дүрээ бүтээжээ.
Зохиол доторх өгүүлэмжүүдээс харвал Китаног “Чөтгөрийн царайтай”, “Цуврал алуурчны харцтай” зэрэг илэрхийлэл гарч ирнэ. Тэрбээр тусгай ангид Хэкикүү ахлах сургуульд шилжин ирснээс үйл явдал эхэлдэг.
Сургуулийн захирал болон ангийн багш нь Китаног хүлээж авахаар тохирсон ч түүнийг харсан даруйдаа өрөөнөөсөө хөөж, цагдаа дуудна. Мөн тус сургууль дахь танхай сурагчдын бүлэг “Шинэ сурагч” ирснийг дуулаад зүгээр өнгөрөөхгүйн тулд уулзахаар араас нь ирнэ.
Гэвч толгойлогч нь Китаног харсан даруйдаа зугтах бөгөөд бусдадаа “Хүн андуурсан бололтой” гэж хэлэн аргацаадаг. Шинэ сургуулийн эхний өдрөө ийнхүү ээдрээтэй эхлүүлсэнд Китано өөрийгөө буруутгаж, өөрийн дураар сургууль орчмын хог хаягдлыг цэвэрлэнэ.
Түүнийг цэвэрлэгээ хийж явахад нь өнөөх танхай сурагчдын бүлэг таарах бөгөөд Китано өөрсдийг нь дуусгахаар ирсэн гэж тэд ойлгодог. Улмаар тэд Китаногоос өршөөл эрж, амь гуйдаг.
Харин юуг нь ч бүрэн ойлгоогүй байсан Китано тэдэнд “Хүн хүнээсээ амь эрж болохгүй” гэж эелдгээр хэлээд цэвэрлэгээгээ үргэлжлүүлэн хийнэ. Хүн бүрт туслах бодолтой, хэнд ч баймгүй сайхан сэтгэлт Китано шилжиж ирсэн эхний өдрөө л Хэкикүү сургуулийн бүлэглэлүүдийн удирдагч болох нь тэр.
Санамсаргүй байдлаар өөрөө ч мэдэлгүй сургуулийнхаа бүлэглэлийн толгойлогч болсон түүний түүх цаашлаад Японы хамгийн том, хамгийн алдартай мафийн бүлэглэлийн босс болно гэж уншигчид ч санаагүй биз ээ. Энгийн нэгэн ахлах сургуулийн сурагч Сэичиро Китаног буруугаар ойлгож, ялгаварлан гадуурхах үзэгдэл бидний эргэн тойронд өдгөө ч байсаар байгаа нь эмгэнэлтэй. Хүн төрөлхтний олонх нь нэгнийхээ зүс царай, өмссөн зүүсэнд ач холбогдол өгдөг. Харин дотоод сэтгэл, нэгнээ гэсэн тус дэмжлэгийн талаар нэг их боддоггүй нь гунигтай. Чөтгөрийн царайтай ч сахиусан тэнгэр мэт тусч, сайхан сэтгэлтэй Сэичиро Китано хүүгийн түүхийг ямар адал явдал, санаанд оромгүй өөрчлөлтүүдээр өрнөхийг үргэлжлүүлэн уншаарай.
| Домогт сахиусан тэнгэр Китано |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |