Кино шүүмж: “Тенет: Бид бүтээж, бүтээснээ устгаж, ахин бүтээнэ” /Spoiler Alert/
Холливүүдийн алдарт найруулагч Кристофер Ноланы “Тенет” кино нээлтээ хийлээ. Тус кино зохиолоо зургаа, долоон жилийн турш бодож, төлөвлөсний эцэст дэлгэцийн бүтээл болгожээ. Гол дүрд Жон Вашингтон, Роберт Паттинсон зэрэг алдарт жүжигчид тоглож, нийт 200 сая ам.доллараар бүтсэн агаад гарсан даруйдаа зардлаа нөхөж чаджээ.
“Бид нууцлаг ертөнцөд амьдарч байна” гэдэг үгээр кино эхэлнэ. Нэг удаа физикийн багш маань “Бид хорвоо ертөнцийн нууцын 0.01 хувийг л нээгээд байна” гэж хэлж байсан юм. Хорвоо ертөнц, тэр тусмаа цаг хугацааны талаар бид юу мэдэх билээ.
“Их тэсрэлтээс цаг хугацаа үүссэн агаад урагшаа гэсэн ганц л чиглэлтэй” гэдгээс цаг хугацааны тухай өөр шальтай зүйл мэдэж чадсан бил үү. Их тэсрэлтээс үүссэн эрчимд бидний амьдрал үүссэн ч хаашаа явж буйгаа, хаа хүрэхээ мэддэг бил үү. Цаг хугацаа үүссэн юм бол цаг хугацаа зогсох уу, эсвэл нэг цэгээс нөгөөд хүрээд “Их хаагдалтын онол” болох уу, цаг хугацаа буцаад их тэсрэлт үүссэн цэг дээрээ ирэх боломжтой юу гэдэг асуултыг физикч эрдэмтэн Стивен Хокинг “Цаг хугацааны товч түүх” номондоо дурдсан байдаг.
Хүн бүр хүссэн мэдээллээ интернэтээс хайгаад л мэдчихдэг болсон цагт шинжлэх ухааны уран зөгнөлт киног онол, судалгаагүй, логикгүй хийх нь багассан билээ. Маш сайн судалгаа, логиктой кино бүтээх нь илүү бодитой, үнэмшилтэй болгодог билээ. Найруулагч Кристофер Ноланы өмнөх бүтээлүүд маш сайн судалгаатай хийгээд уран сайхныг ч мөн шигтгэж, хүмүүсийн сэтгэлд хүргэж чадсан.
Тенет киноны эхлэлд дуурийн театрт халдлага болж, хэн нь хэнтэйгээ дайтаад буйг ухаарах сэхээгүй “замбараагүй” үйл явдал нь үзэгчдээ хуурах найруулагчийн өгөөш байв.
Энэ үйл явдлын дараа гол дүр (нэр нь дурдагдахгүй) нууц ажилтны шаардлагатай үед “үхэх” шалгуурыг хангаснаар дараагийн даалгавраа авна. Тус даалгавар нь цаг хугацааны урвуу шугамаар үйлчилдэг сумны учрыг олох хийгээд ард нь ажиллаж буй хүнийг олох. Уг даалгаврын нэр бол “Tенет”. Буудагдсан сум буундаа эргээд орох, дэлбэлсэн бөмбөг буцаад гарт хүрээд ирэх зэрэг үзэгдэл өдгөө боломжгүй ч, ирээдүйд тийм технолог бүтээнэ, бидэн рүү ирээдүйгээс дайрч буй цаг хугацааны дайн гэхчилэн нэг үзүүрээс нь татахад төсөөлснөөс том үйл явдлууд хөвөрсөөр байв.
“Хорвоо ертөнц эмх замбараатайгаас эмх замбараагүй рүү чиглэдэг” гэж Стивен Хокинг номондоо бичсэн байдаг ба хагарсан аяга эргэж бүтэн болохгүй нь бидний ертөнц цаг тутамд эмх замбараагүй болж буй гэсэн санаа билээ. Бид бүтээж, бүтээснээ нурааж, ахин бүтээх нь мөнхөд эргэдэг эргүүлэг мэт. Гэтэл бидний хор хөнөөлөөр ирээдүйд гол мөрөн ширгэж, далайн төвшин ихсэж амьдрах аргагүй болжээ. Тиймээс л ирээдүйн хүмүүс амьдрах аргагүй учир буцаж алхахаас өөр аргагүйд хүрч өвөг, дээдэстэйгээ цаг хугацааны дайн зарлана. “Амьдрал байхгүй ирээдүйд хүүхдээ төрүүлсэн миний буруу” гэж дэлхийн бүх хүний тавиланг гартаа атгаж буй Сатор хэлэх ч амьдрах хугацаа нь дуусаж буй тэрээр “Би амьд үлдэхгүй бол хэн ч амьд үлдэхгүй” гэсэн бодлын үүднээс ирээдүйгээс нуусан есөн алгоритмыг хайна. Угтаа ирээдүй бус бид өөрсдөө л нэгнээ үгүй хийж буй нь киноны гол санаа. Киноны турш цаг хугацааг буцаана, ахиад эргэнэ гээд ойлгомжгүй, адармаатай санагдаж магадгүй ч хурдтай өрнөх үйл явдлууд үзэгчдийг нэг хором ч уйдаасангүй.

Бидний ирээдүй бичигдсэн байдаг уу, эсвэл бид өөрсдөө ирээдүйгээ бүтээдэг үү гэдэг асуулт мөнхөд тавигддаг ч одоо хүртэл хариултыг нь мэдээгүй л байна. Бидний үйлдэл бүр ирээдүйд нөлөөлж, сонголт хийж байна хэмээн итгэдэг ч угаас л ирээдүйд бичигдсэн үйл явдал бол яах вэ.
Уг кинонд өнгөрснийг өөрчлөх гэж, цаг хугацааны урвуу шугамд орох ч тэр бүгд нь аль хэдийн болчихсон, болох л ёстой үйл явдлууд байх нь юу ч өөрчлөөгүй мэт.
Киноны төгсгөлд бидний үзэж, харж заншсан цаг хугацааны ганц л чиглэлээс урвуу өрнөх үйл явдлуудад цаг хугацаа гэдэг чиглэлгүй, шугамгүй ч юм шиг санагдсан нь шинэлэг хийгээд гоо зүйтэй байв. Урвуу өрнөх үйл явдалд дайтна гэдэг киноны түүхэнд хэрэглэж байгаагүй зураглал байлаа.
Хэдий Стивен Хокинг “Цаг хугацаа буцахгүй, их тэсрэлт рүү буцах боломжгүй” гэдгийг зарласан ч хүмүүс өөрсдийгөө устгах бүтээл хийсэн нь киноны гол санаа байв.
Киногоо үргэлжлэлтэй төгсгөсөн нь олон асуултыг бидэнд үлдээв. Төгсгөлийг нь таамаглаж болж байвал зохиолоо сайн нууж чадаагүйн хэлбэр юм. Харин уг кинонд таван минутын цаадахыг ч таамагламгүй байлаа. Үзэгчдэд цаг хугацаагаар ухарч яваа нь Нил үү эсвэл гол дүр үү, Нил үхэх үү, хэрэв тийм бол ирээдүйд тэдний хэн нь хэнээсээ урвав гэхчилэн олон асуултыг бидэнд үлдээсэн нь зөв шийдэл байлаа.
| “Тенет: Бид бүтээж, бүтээснээ устгаж, ахин бүтээнэ” /Spoiler Alert/ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |