Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд маш олон төрлөөр гүтгэлэг тарааж, нэг ширхэг ч баримт үзүүлэхгүй, магадгүй, болзошгүй, хардаж байна гэх өнцгөөр хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээд олон нийтэд увайгүйгээр гүтгэлгийг тараасан. Өнөөдөр энэ бүгдэд хариулт өгөхөөс гадна, сүүлийн арван жил улс төрд юу өрнөөд байгаа, улс төрчид, намуудын хооронд асуудал үүсээд байгааг өөрийнхөө мэдэж байгааг хэр хэмжээндээ хариулт өгнө. Би залуу хүн. Олон жил улс төрийн намыг бэхжүүлэх, улс төрийн намууд ард иргэдийн өмнө амласан амлалтаа биелүүлж чаддаг, төр өөрөө илүү чадвартай, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг байх ёстой гэдэг ганцхан зорилгыг барьж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн” гэв.
СЭТГҮҮЛЧ: Нэгдүгээрт таны ЖДҮ-тэй холбоотой асуудал юу болсон бэ. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?
Д.АМАРБАЯСГАЛАН: ЖДҮ гэж баахан шуугисан. 2014 онд манай ахын удирддаг компани ЖДҮ зээлийг АН засгийн эрх барьж байх үед УИХ-ын гишүүн Ц.Туваан дэд сайд байх үед зээл авч байсан юм билээ. Манай гэр бүлийн бизнес 1999 оноос хойш хэвлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр явж ирсэн. Өөрсдийнхөө болгох хэмжээнд бизнесээ хийж ирсэн. Өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн маш цөөхөн хэвлэлийн бизнес, үхрийн аж ахуй эрхэлж байгаа компаниудын нэг. Та бүхэн газар дээр нь очоод танилцаж болно. ЖДҮ авахад миний улс төрийн нөлөөлөл орох боломж тухайн цаг үед ерөөсөө байхгүй. Улс төрийн зорилгоор ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хэвлэлээр асуудал хөндөгдөж байсан. Хэрвээ би УИХ-ын гишүүн, сайд, дарга биш байх үед хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийсэн бол монголын хууль хяналтын байгууллага шударга ажилладаг бол тухайн үед хариуцлага хүлээлгэх боломж байсан.
СЭТГҮҮЛЧ: Ц.Чулуунзагдын компани тантай холбогддог, Админерал гэдэг нь Амарбаясгалан, Чулуунзагд гэдэг англи нэр гэж тайлбарладаг үүн дээр тайлбар өгөөч?
Д.АМАРБАЯСГАЛАН: Админерал гэдэг үг англиар Чулуунзагд гэж орчуулагддаг гэж би мэдэхгүй юм байна. “Админериал” ХХК гэдэг компанийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр сайт дээр гарсан мэдээн дээрээс анх удаа сонсож байсан. Энэ бол миний үнэн. Надтай холбох гэж зургаан сар орчмын хугацаанд АТГ шалгалт явуулсан юм билээ. Харамсалтай нь, сэжүүр олдоогүй. Сүүлд нүүрсний сонсгол дээр надтай хамт төрийн бус байгууллага хамтарч эзэмшдэг Ц.Чулуунзагд гэдэг хүний ах нь гүйцэтгэдэг захирал хийж байгаа учраас надтай холбоотой гэж зарлагдсан. Ц.Чулуунзагд болон 1998 онд Говь-Алтай аймгийг төгссөн найзууд хамтраад “Төрөлх алтай” ТБС байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнд 11 хүн байдаг. Үүнээс болж Ц.Чулуунзагдтай холбогдсон. Чулуунзагд МАН-ын нарийн бичгийн дарга, МАН 479 бага хурлын гишүүд, дөрвөн нарийн бичгийн даргатай. Хэрвээ Ц.Чулуунзагд бид хоёр хамт ажилладаг гэдгээрээ холбогдож байвал надаас гадна дөрвөн хүн холбогдох байх. “Админерал” ХХК дээр ямар нэгэн холбоо байхгүй гэдгээ албан ёсоор удаа дараа хэлж байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Админерал” ХХК-тай холбогдсон байх үедээ хэвлэлд мэдээ өгч байсан. Манай гэр бүл, ах дүү нэг ширхэг ч уул уурхайн бизнес хийдэггүй. Уул уурхай тэр дундаа нүүрс олборлолт, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүрз хутгаж оролцоогүй гэдгээ хэлж байсан. Манай гэр бүлийн бизнес ном хэвлэдэг. Манай аав бага байхаас газар хөндөх цээртэй гэж хүмүүжүүлж, өсгөсөн. Буян номын компани гэдэг утгаараа хэвлэлийн компани байгуулж, 26 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан.
СЭТГҮҮЛЧ: Таныг андуурч зурвас бичсэн Чингэлтэй дүүргийн МАН-ын гишүүн Амарбаясгалан гэдэг хүн дээр хэрэг үүсгэж шалгасан гэдэг асуудлыг Н.Энхбаяр гишүүн ярьсан үүн дээр тайлбар өгөөч?
Д.АМАРБАЯСГАЛАН: Өчигдрийн нөхөр телевизээр орж яриа өгсөн байна лээ, би үзээгүй. Тэрийг үзэх шаардлагагүй. Юу ярьж, яаж гүтгэх гэж байгааг нь мэдэж байсан. Надтай адил нэртэй хүнийг андуурч барьж хэрэг үүсгэсэн бол хууль хяналтын байгууллагын байгаа дүр төрх ийм байгаа гэсэн үг. Арай ч ижил нэртэй хүнийг барьж, хорьж хэрэг үүсгэсэн асуудал гараагүй байх. Тийм зүйл болсон бол хууль хяналтын байгууллага өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болсон.
| Д.АМАРБАЯСГАЛАН: МАНАЙ ГЭР БҮЛ УУЛ УУРХАЙН БИЗНЕС ХИЙДЭГГҮЙ, ХЭВЛЭЛИЙН КОМПАНИТАЙ |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |