• Өнөөдөр 2025-01-19

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо

2025-01-09,   306

      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үзэр 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар түүнийг элчин сайдаар томилохыг дэмжсэн байна. Ингэснээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болжээ.
             Н.Оюундарь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, Гадаад хэргийн дэд сайдаар нэг жил ажилласан байна.     
 
.
 

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188