Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн баримтыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад Говьсүмбэр аймгийн ИТХ-ы төлөөлөгч нараас хөрөнгө орлого нь хэдийнэ 100 саяар тоологдож буй төлөөлөгч нарын хэн нь хэн болохыг танилцуулж байна.
Угтаа бол Говьсүмбэр аймаг хүн ам цөөтэй, улсдаа хамгийн жижиг аймагт тооцогддог ч хэд хэдэн уурхайтай, эдийн засгийн эргэлтийн гол бүс юм. Гэтэл хөгжлөөрөө хоцрогдож, хамгийн бага хөрөнгө оруулалт татдаг аймаг гэх асуудал жил бүр сөхөгддөг. Гэтэл Говьсүмбэр аймаг улс төрд ороход хамгийн “босго намхан” гэх шүүмжлэл ч сүүлийн хэдэн жил олны дунд хөврөх болсон. Түүгээрч зогсохгүй түүнд нь хяналт тавих үүрэг хүлээсэн төлөөлөгч нарын хөрөнгө орлого нь олны анхаарал татаж байна.

ИТХ-ын төлөөлөгч А.Золбаяр: 2020 оны орон нутгийн сонгуулиар Говьсүмбэр аймагт бие даан нэр дэвшсэн. Түүний 2021 оны хөрөнгө орлогыг 2022 онтой харьцуулж үзвэл ганцхан жилийн хугацаанд хөрөнгө орлого нь огцом нэмэгджээ. Тодруулбал, тэрбээр 2021 оны нийт орлогоо 60 сая төгрөг гэр бүлийн орлого нь таван сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд нийт орлого нь 529 сая болж огцом нэмэгдсэн байна. Улмаар 700 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай, 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 1.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмшдэг. 191 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай, “Алтанбулаг Уул” ХХК, “Таван хан технологи чөлөө бүс” ХХК, “Мибостар” ХХК, “Боржигон Дархан хүүд сан”, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

ИТХ-ын төлөөлөгч З.Олонбаатар: Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуулийг дүүргэж, ХААИС-ийг зоо технологич мэргэжлээр төгсжээ. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш мал маллаж, 2004 онд мянгат малчин, 2006 онд хоёр мянгат малчин болсон байна. Мөн “Их сансар” ХХК-ийн захирал, “ Говийн өндөр уул” хоршооны тэргүүнээр ажилласан гэх намтартай нэгэн аж.
Түүний нийт орлого 162 сая төгрөг, гэр бүлийн орлого 6.3 сая, 358 сая төгрөгийн орон сууц, 259 сая төгрөгийн мал аж ахуй, 224 сая төгрөгөөр үнэлэгтэй газартай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

ИТХ-ын төлөөлөгч Б.Очирхүү- Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн 1989 онд төрсөн. Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуулийг төгсөж, ХААИС-д цахилгааны инженерээр суралцаж, төгсжээ. Сургуулиа төгссөн даруйд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн Засаг даргаар ажиллаж, сумынхөө ИТХ-д сонгогдон ажилласан байна. Мөн тэрбээр Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, Ардчилсан намын хорооны гишүүн гэх сонгуульт ажил эрхэлж байсан. Түүний намтар түүхээс харахад хувьдаа бизнесгүй хэр нь Говьсүмбэр аймгийн төлөөлөгчөөр суух хугацаанд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа жилийн орлого нь 8.6 сая төгрөг, гэр бүлийн орлого нь мөн 8.6 сая хэмээн мэдүүлж байжээ. Харин 2022 онд түүний өөрийн болон гэр бүлийн орлого нь огцом нэмэгдэж, жилийн орлого нь 238 сая төгрөг болсон бол гэр бүлийн орлого нь 26 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр 24 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин, 3.8 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай хэмээн мөн хөрөнгө орлоготоо дурджээ.
.jpg)
ИТХ-ын төлөөлөгч Ч.Батжаргал:- Сүмбэр сумын харъяат. 2020 оны ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон. МУБИС-д суралцаж, төгссөн. Сургуулиа төгсмөгцөө Чойрын Мобиком салбарт ажиллаж эхэлсэн. Улмаар Говьсүмбэр аймгийнхаа ИТХ-ын нарийн бичиг, Полтехникийн коллежид, Захиргаа аж ахуй хариуцсан менежерээр ажилласан гэх. Тэрбээр мөн Говьсүмбэр аймаг дахь Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга гэх сонгуульт ажилтай.
Түүний хөрөнгө орлогыг задлаж үзвэл, жилийн орлого нь 145 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 153 сая төгрөг гэжээ. 90 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууцтай, гурван сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.
Ийн Говьсүмбэр аймагт торойх ажил хийгээгүй ч хөрөнгө орлого нь нэмэгдсэн төлөөлөгч нарыг танилцууллаа.
| ХӨГЖЛӨӨРӨӨ ХОЦРОГДСОН ГОВЬСҮМБЭРИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ 100 САЯАР ТООЛОГДОХ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |