Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад цагдан хорьж буй асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдан хорих шийдвэр гаргасан прокурор, шүүхээс энэ асуудлыг тодруулах нь зөв гэж бодож байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэг бүртгэх, цагдах хорих асуудалд оролцдоггүй. Хаврын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг манай яам боловсруулж байна. Энэ төсөлд таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болох цагдан хорих үйл ажиллагааг зогсоож, хамгийн бага нэгжээр оруулдаг байхаар зохицуулах юм. Тодруулбал, бид гурван жил хэртэй зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1400 орчим хүн энэ ялыг эдэлж байна. Цаашид мөрдөн шалгах ажиллагаанд оролцох субъектүүд яллагдагчаар татагдсан этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаас илүүтэй зорчих эрхийг хязгаарлах хууль эрх зүйн боломжийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Бусдыг санаатай алах хэрэг хийсэн, эх орноосоо урваж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд тухайн этгээдэд цагдан хорих төрлийг сонгох боломж бий болгохоор эрх зүйн орчныг нь бүрдүүлэх юм. Мөн цаашид цахим хавтаст хэрэг нээж, цахимаар эрүүгийн хэргийн дугаар авдаг хэлбэрт шилжихээр төлөвлөж байгаа” гэв.
| Х.НЯМБААТАР: Бусдыг санаатай алах, эх орноосоо урваж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд цагдан хорих төрлийг сонгохгүй байх хуулийн зохицуулалт оруулна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |