• Өнөөдөр 2026-10-14

МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын боловсролын их сургуулийн (МУБИС) Биеийн тамирын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын “Биеийн тамирын арга зүйч, спортын менежер” мэргэжлийн анхны элсэлтийн оюутнууд мэргэжлийн удиртгал хичээлийн хүрээнд МҮОХ-д зочиллоо. Энэ үеэр оюутнуудад МҮОХ-ны үйл ажиллагаа, түүхэн замнал, олимпын хөдөлгөөний үүсэл хөгжил, үнэт зүйлсийн талаар танилцуулав. Оюутнууд “Олимпын музей”-тэй танилцаж, Монголын олимпын хөдөлгөөний түүх, олимпын наадамд оролцсон тамирчдын амжилт, спортын салбарын түүхэн өв, уламжлалын талаар мэдээлэл авлаа.

    Энэхүү танилцах хичээл нь ирээдүйн биеийн тамир, спортын мэргэжилтнүүдэд Олимпын хөдөлгөөний үзэл санаа, үнэт зүйлсийг танин мэдэхийн зэрэгцээ удирдах байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар бодит ойлголттой болж, онолын мэдлэгээ практик орчинтой холбон судлах боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой байлаа.


 

 


МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188