• Өнөөдөр 2026-10-15

Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо

2026-10-15,   137

    “Чанчүнь-2027” дэлхийн оюутны өвлийн спортын 33 дугаар наадмын бамбарын галыг угтах ёслол аравдугаар сарын 14-ний өдөр Чанчүнь хотод боллоо. Ёслолын үеэр Италийн Турин хотод болсон бамбарын галыг асаан авах ёслолын бичлэгийг үзүүлжээ. Энэ удаагийн дэлхийн оюутны өвлийн спортын наадам 2027 оны нэг дүгээр сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уралдаан тэмцээн Чанчүнь хотын үндсэн бүс болон Жилинь хотын салбар бүсэд явагдана. Энэ нь 2009 онд Харбин хотод болсон дэлхийн оюутны өвлийн спортын наадмын дараа тус наадам Хятад Улсад дахин зохион байгуулагдаж буй явдал юм.

Эх сурвалж: “Анд” студи.

 


Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188