• Өнөөдөр 2026-10-14

Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна

    Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” Үндэсний музей нь ХБНГУ-ын Берлин хотноо “Монголын ба Монголын дараах үеийн Евро-Ази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг “Хумболт”-ын их сургуульд 2026 оны аравдугаар саын 21-ний өдөр зохион байгуулна.

   Хурлаар XIII зуунаас хойших Монголын болон Монголын дараах үеийн Евро-Азийн соёлын олон талт, нарийн төвөгтэй байдлыг судлах, ялангуяа соёл ба байгаль орчны олон янзын орчинд ухагдахуун болон мэдлэгийн хэлбэрүүд хэрхэн түгэн дэлгэрч, эргэлтэд орж байсныг чухалчлан хэлэлцэнэ.

   Энэ үеийн соёлын асар их, олон төрлийн уламжлалыг онцлон гаргаснаар Зүүн Азиас Ойрх Дорнод хүртэлх олон соёлт орон зайд харилцаа холбоог тогтоож, харилцан ойлголцлыг бэхжүүлж байсан механизмаас тодруулах болно. Мөн мэдлэг дамжуулах үйл явцад тогтвортой анхаарал хандуулж, байгаль болон соёлын харилцан үйлчлэл, солилцооны динамикийг гүнзгийрүүлэн шинжлэх юм.


 

 


Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-14 16:08:48
    Зочин: энэ хурал их аятайхан юм болох нь ээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188