• Өнөөдөр 2026-10-15

ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА

    Их, дээд сургуулийн амьдралын хамгийн хариуцлагатай үе болох явцын сорил хаяанд иржээ. Олон цагаар нойргүй сууж, ном цээжлэх нь үр дүнтэй арга биш гэдгийг тархи судлаачид аль хэдийн тогтоосон. Тэгвэл шалгалтад хэрхэн ухаалгаар бэлдэх вэ?

Помодоро техник- Тархиа амрааж сурах

    Шалгалт дөхөхөөр оюутнуудын гаргадаг гол алдаа бол олон цагаар тасралтгүй сууж бэлдэх байдаг. Хүний тархи дунджаар 25-30 минут л мэдээллийг идэвхтэй хүлээж авдаг байна.

Хэрэгжүүлэх: 25 минут бүрэн анхаарлаа хандуулж хичээлээ уншаад, таван минут амар (утсаа ухалгүй, босож алхах эсвэл ус уух). Үүнийг дөрвөн удаа давтаад 15–30 минутын урт амралт авна. Энэ нь мэдээллийг мартахаас сэргийлнэ.

Фейнманы арга- Бусдад тайлбарлах

    Хэрэв та уншсан хичээлээ үнэхээр ойлгосон, эсвэл зүгээр л цээжилсэн үү гэдгээ мэдэхийг хүсвэл Нобелийн шагналт физикч Ричард Фейнманы аргыг хэрэглээрэй.

Хэрэгжүүлэх: Бэлдэж буй сэдвээ яг л 10 настай хүүхдэд тайлбарлаж байгаа мэт маш энгийн үгээр чангаар ярьж эсвэл цаасан дээр бичиж үз. Тэгэхэд таны гацаж байгаа, сайн тайлбарлаж чадахгүй байгаа хэсэг бол таны яг таг ойлгоогүй байгаа сул тал юм. Тэр хэсгээ дахин сөхөж унш.

"Зайтай давталт"

     Шалгалтын өмнөх шөнө бүх зузаан номыг уншиж дуусгах нь богино хугацааны санах ойд мэдээллийг хадгалах ч маргааш нь шалгалтын хуудас хараад л шууд мартах "blackout" болох эрсдэлийг нэмдэг.

Хэрэгжүүлэх: Шалгалтын материалыг ирэх долоо хоног хүртэл өдөр өдөрт нь хувааж унш. Өнөөдөр уншсан зүйлээ маргааш нь, дараа нь гурван хоногийн дараа, шалгалтын өмнөх өдөр гэх мэт зайтай давтвал мэдээлэл тархины урт хугацааны санах ойд хадгалагддаг.

Оюуны зураглал

    Урт үргэлжилсэн текст уншихаас илүү хүний тархи бэлгэ тэмдэг, өнгө, зураглалыг маш амархан тогтоодог.

Хэрэгжүүлэх: Цаасны голд гол сэдвээ бичээд, түүнээс салаалуулан чухал нэр томьёо, томьёо, холбоосуудыг өнгө өнгөөр ялган зур. Шалгалтын өмнө тэрхүү ганц хуудас зураглалыг харахад л бүх хичээл толгойд чинь зураг шиг буухад тус болно.

Оюутнуудад зориулсан эрүүл мэндийн "Алтан дүрэм":

    Нойр: Шалгалтын өмнөх шөнө заавал долоогоос доошгүй цаг унтах ёстой. Хүн унтаж байх үед тархи өдөр нь уншсан мэдээллийг ангилж, бататгаж байдаг. Нойргүй хоноод шалгалтад орвол тархины сэтгэн бодох чадвар 30%-иар буурдаг.

    Ус ба Самар: Тархины 80% нь уснаас бүрддэг тул бэлдэж байхдаа ус сайн уу. Мөн тархины үйл ажиллагааг дэмждэг хушга, бүйлс зэрэг самарыг бэлдмэлүүдийн оронд идээрэй.


ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188