• Өнөөдөр 2026-10-14

Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо

     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Экологийн цагдаагийн газрын албаны дарга Н.Отгонжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нарт хүрэн баавгайтай холбоотой үүсээд буй нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар уулзалт хийлээ.

    Уулзалтаар сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд, мал сүрэгт эрсдэл учруулж байна. Ийм нөхцөлд иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай байгааг онцлов.

    Энэ хүрээнд Амьтны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудыг ярилцлаа. Хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Үүний зэрэгцээ зэрлэг амьтдыг хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, эрсдэлтэй нөхцөлд иргэн болон төрийн байгууллагын эрх, авах арга хэмжээг хуулиар тодорхой болгох хэрэгтэй юм.


 

 


Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188