Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон БНХАУ-ын Цаг уурын албаны Үндэсний цаг уурын төв, Шанхайн цаг уурын алба, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цаг уурын товчооны экспертүүд оролцсон “Монгол-Хятадын хамтарсан цаг уурын зөвлөлдөх уулзалт” өнөөдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг БНХАУ-ын Фэнъюнь-4C (FY-4C) цаг уурын хиймэл дагуулын бодит цагийн, өндөр нарийвчлалтай зургаар илрүүлж, хяналт тавьсан үр дүнг танилцууллаа.
Түүнчлэн аравдугаар сарын 13-15-ны өдрүүдийн агаар мандлын төлөв байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ болон ой, хээрийн түймрийн эрсдэлийн талаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцов. БНХАУ-ын Цаг уурын албанаас түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилгоор түймрийн эрсдэлтэй өдрүүдэд хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай мэдээ, шаардлагатай бүтээгдэхүүнээр хангаж ажиллахаа илэрхийллээ. Харин ЦУОШГ-аас хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд MAZU платформын бүтээгдэхүүнийг Монгол орны цаг уур, байгаль, газарзүйн онцлогт нийцүүлэн тохируулах хүсэлт тавилаа.
Фэнъюнь-4C (FY-4C) геостационар цаг уурын хиймэл дагуул нь ердийн горимд 10 минут тутамд, гамшгийн үеийн эрчимжүүлсэн ажиглалтаар нэг минут хүртэлх давтамжтай зураг авах техникийн хүчин чадалтай. Мөн ой, хээрийн түймрийн голомтыг илрүүлэх зориулалтын хэт улаан туяаны сувгуудтай тул түймрийн голомт, тархалтын өөрчлөлтийг богино хугацааны давтамжтай ажиглаж, шуурхай мэдээлэл боловсруулах боломж бүрдүүлдэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь хиймэл дагуулын дэвшилтэт технологид тулгуурлан ой, хээрийн түймрийг эрт илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойгоороо давуу талтай юм.
| Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |