• Өнөөдөр 2026-10-15

“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ

2026-10-15,   162

    Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн III, IV үе шатны бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох уулзалт болов.

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер болон ХБНГУ-ын хөгжлийн банк  “KfW”-гийн үнэлгээний багийн дарга Стефани Кюх, ахлах техникийн зөвлөх Маттиас Бехтольсхайм, төслийн менежер Лидия Примаченко болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

   Уулзалтаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” (BACCP) төслийн талаар санал солилцож, төслийн дараагийн үе шатанд хамрагдах бүс нутаг, хамгаалалтын захиргаадыг эхний ээлжид сонгож, баталгаажуулалт хийх ажлыг эхлүүлэв. Улмаар хөтөлбөрийн хүрээнд дэлхийд ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээ болон хэрэгжүүлэх хугацааг хэлэлцсэн. Мөн Говийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгуудын талаарх нэмэлт мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлж, шалгуур хангасан тохиолдолд төсөлд хамруулах боломжийг авч үзэхээр ярилцлаа.


 

 


“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188