• Өнөөдөр 2026-10-15

ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...

2026-10-15,   224

“Давхар дээл”-тэй сайд нар даварч, парламентын гишүүдтэйгээ барилцаж авах нь холгүй юм Төрийн ордонд болж байна. УИХ-ын өмнө үйл ажиллагаагаа тайлагнаж байх ёстой Засгийн газрын гишүүд эрх мэдэлдээ эрдэж, УИХ-ын гишүүдтэйгээ ам муруйж, бүр илт загнаж, даналзаж байгаа нь чуулган, Байнгын хорооны хуралдаанаар үе үе харагдах боллоо.

Улсын Их хурал ард түмний сонголтоор бий болдог. Харин Засгийн газрыг УИХ-ын шийдвэрээр байгуулж, сайд нарыг томилдог учиртай. Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-т “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна”, 41.2-т “Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэж заасны дагуу УИХ баталж, түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлэх юм. Гэтэл Ерөнхий сайдаас авахуулаад өнөөгийн Засгийн газрын бүх гишүүн сайдын суудлаас гадна УИХ-ын гишүүн гэсэн “давхар дээл”-тэй. Тиймдээ ч Засгийн газрын гишүүд парламентын гишүүдтэй ижил байр суурьтай, бүр “давхар дээл”-тэй гэдгээрээ илүү мэдэлтэй гэсэн шиг даналзаж байх юм.

          Саяхны нэг Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуулт асууж, “Асуултдаа тодорхой хариулт авмаар байна” гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Битгий солиороод байгаарай. Чи дээрэлхэх гээд байгаа юм уу. “Хариулт таалагдахгүй байна, тодорхой хариул” гэдэг чи хэн юм” гэж нэлээн өндөр дуугаар орилж байхыг сонслоо. Энэ талаар ч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “С.Цэнгүүн гишүүн зарчмын санал гаргаад УИХ-аар оруулсных нь төлөө тэнэг, мангараар нь дуудаад байна уу. Б.Энхбаяр гишүүн ээ, сайд аа өмнөх Байнгын хорооны хурал дээр Г.Лувсанжамц гишүүнийг асуулт асуухад “Чи хэн юм” гээд байна лээ. Танай Ерөнхий сайд, Засгийн газар, сайд нар ардаа Ерөнхийлөгчтэй болохоороо ингэж томроод, хүн загнаад байдаг юм уу. Би 2007 оноос хойш парламентын сэтгүүлч хийхдээ энэ Засгийн газар шиг онгироо, довилуун, хамжааргагүй сайд нар харж байсангүй” гэж Байнгын хорооны хурлаар ярьсан.

Байнгын хорооны хурал дээрх хэрүүлээс гадна УИХ-ын Ёс зүйн дэд хорооны түвшинд яригдах хэмжээний маргаан хүртэл УИХ-ын Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун нарын дунд гараад амжсан. Тухайлбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг “Нэг бүлэглэл” хэмээн ярьж, “Монгол төрийн түгжилмаа” гэснээр талуудын хоорондын маргаан хурцадсан. Энэ удаагийнх зүгээр нэг ам муруйсан шинжтэй дуусахгүй байсан учир талуудыг эвлэрүүлж, учир зүйг нь ололцуулахын тулд МАН-ын бүлгээс Ажлын хэсэг хүртэл байгуулсан. Н.Батсүмбэрэл ахалсан Б.Хэрлэн, Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Н.Наранбаатар гэсэн таван гишүүнтэй Ажлын хэсэг гараад ч амжилт олохгүй Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Би ямар гэм хийсэн гэж тэр хоёроос уучлалт гуйдаг юм” гэснээр МАН-ынхан дотроо асуудлаа шийдэж чадахгүйд хүрч, гурван гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байдаг.

Энэ мэтээр байгуулагдаад ердөө зургаан сарын нүүр үзэж байгаа Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар УИХ дээрээ гарчих гээд Төрийн ордон дотор их том байна. Нөгөөтээгүүр ирц нь хагас дутуу, чуулганы хуралдаанд суудаггүй гишүүд хаа нэг парламентын танхимд ирж үзэгдэхээрээ “Улсын Их хурал тар” гэсэн сүржин юм ярьж байгаа нь дуулдах. Уг нь УИХ нь Засгийн газартаа хяналт тавих үүрэгтэй юм. Гэтэл өнөө хэд Төрийн ордондоо багтаж шингэхээ байгаад нөгөөхтэйгээ ам муруйх энүүхэнд ил цагаан хэрэлдэх нь холгүй “Зайл, тар” гэх нь элбэг сонсогдох болжээ. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь түүнийг гүйцэтгэх гэсэн Монгол төрийн хоёр том эрх мэдлийг хэрэгжүүлдэг институт ийм байдлаар нэгнийгээ үгүйсгэж эсвэл нэгнийхээ дээр гарах гэж даварч, даналзаж байгаа нь эмгэнэл.

-ШУВУУНЫ “АНЧИД” ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛСОН НЬ-

Төрийн ордон дахь хэрүүлээс гадна “Шувуу ажиллагаа”-ны эзэд өөрсдөө “шувуу” болж гадагшаа явсан инээдтэй, эмгэнэлтэй үйл явдал болсон. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023 онд авлигын эсрэг тууштай тэмцэх цогц төлөвлөгөө хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, “5Ш” нэртэй ажиллагааг эхэлсэн. “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шилэн” зэрэг сүржин нэртэй энэ ажиллагаа даржин дарагдаж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн фракц өөрсдөө “Шувуу” болж явснаар бараг тодорхой болов уу.

          Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан болон мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдсаны дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, хотын дарга асан Х.Нямбаатар “Гадаадад суралцах” шалтгаар Канадын хил давж гарсан. Сонгуулийн сурталчилгаагаараа “Улсын Их Хурал бол хэн нэг авлигачийн авлигаар олсон мөнгөө арвижуулдаг газар биш. Мөн хэн нэгэн хулгайчийн орогнох оромж биш. Бас хэн нэг баян айлын эрх, танхай хүүхдийн хүмүүждэг газар биш” гэж томхон дуугарч байсан Х.Нямбаатар өдгөө "Туулын хурдны зам" төслийн тендертэй холбоотой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан ч яллагдагчаар татагдаж, хилийн хориг тавиулаад байхдаа гадаад руу явах хүсэлт гаргаж байсан ч түүнийг нь шүүх эрс татгалзаж байсан удаатай. Энэ мэтээр “5Ш” ажиллагаа эхлүүлж, гадаадаас “шувуу” барьж ирэхийг уриалж байсан Л.Оюун-Эрдэнийн фракцынхаа өөрсдөө “шувуу” болох нь болж, “шувуу” болох гэж оролдсон аж. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах "Херо интертайнмент групп" ХХК-ийн захирал, найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хориод байсан. Харин өчигдөр түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатар хотоос гарахыг нь хориглон гадуур мөрдөн шалгахаар болсон юм.

Энэ мэтээр Төрийн ордны дотор, гаднагүй Монголын улс төрийн эргэн тойрон хөөтэй, хөгтэй үргэлжилж байна даа…

 


ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-15 09:58:39
    80955877: ANUSDI ALNI SEXSDI BOOW XXI BOOB DOLOON SEKSEER MASSAJLI SEKSYGEER TAICHI XUCHINDI TOMSGN XELEERE DOLOOGD BIEE UNELELN VANXANDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-15 09:58:38
    80955877: ANUSDI ALNI SEXSDI BOOW XXI BOOB DOLOON SEKSEER MASSAJLI SEKSYGEER TAICHI XUCHINDI TOMSGN XELEERE DOLOOGD BIEE UNELELN VANXANDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-15 09:58:37
    80955877: ANUSDI ALNI SEXSDI BOOW XXI BOOB DOLOON SEKSEER MASSAJLI SEKSYGEER TAICHI XUCHINDI TOMSGN XELEERE DOLOOGD BIEE UNELELN VANXANDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-15 09:58:37
    80955877: ANUSDI ALNI SEXSDI BOOW XXI BOOB DOLOON SEKSEER MASSAJLI SEKSYGEER TAICHI XUCHINDI TOMSGN XELEERE DOLOOGD BIEE UNELELN VANXANDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-15 09:58:36
    80955877: ANUSDI ALNI SEXSDI BOOW XXI BOOB DOLOON SEKSEER MASSAJLI SEKSYGEER TAICHI XUCHINDI TOMSGN XELEERE DOLOOGD BIEE UNELELN VANXANDAAD80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188