-АЛИВАА ЗҮЙЛ ХЯЗГААРТАЙ, НАДАД ЭНЭ ТЭМЦЭЭНЭЭС ЦААШ ОРОЛЦОХ ТЭМЦЭЭН ҮЛДЭЭГҮЙ-
-Сайн байна уу. Та загварын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?
-Сайн байна уу. Намайг шинэхэн сэтгүүлдээ урьсанд баярлалаа. Бага байхаасаа л гоё, ганган хувцаслах дуртай, загварт хайртай хүүхэд байсан. Ахлах ангид байхдаа “Монгол модель” агентлагийн анхан шатны дугуйланд суралцаж, топ модель Д.Болормаа багшийнхаа шавь болон албан ёсоор загварын салбарт хөл тавьж байлаа. Тэр цагаас тасралтгүй загвар өмсөж, Монголын болон олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож ирсэн. Загварын тайзнаа алхаад арав гаруй жил болчихсон байна.
-Нэг хүний амжилтын цаана маш олон хүний дэмжлэг, хөдөлмөр байдаг. Гэр бүл тань таныг хэр ойлгож, дэмждэг вэ?
-Миний оролцсон тэмцээн бүрд аавын минь нэрнээс урьтаж, Монголын минь нэр дуудагддаг. Эх орны минь нэртэй хамт та бүхэн ч дуудагддаг гэсэн үг. Үүнийг манай гэр бүл өндөр хариуцлага гэж хамгийн сайнаараа намайг бэлтгэж, дэмждэг. Би гурван хүүхэдтэй айлын бага охин. Намайг тэмцээнд оролцохоор явах үед ах маань ямар ч чухал ажилтай байсан миний авч явах зүйлсийг бэлтгэж өгдөг. Харин эгч хувцсыг маань индүүдэж, янзалж өгдөг. Ер нь хүүхэд байхаас одоог хүртэл гэр бүл, хамаатан садан маань намайг бүхий л чадлаараа дэмжсээр ирсэн.
-Дэлхийн тайзнаа алхах мэдрэмж ямар байдаг вэ?
-Олон улсын тэмцээнд оролцсоноор дэлхийн өнцөг, булан бүрээс ирсэн авьяаслаг охидтой өрсөлдөж, тэднээс маш их зүйл сурдаг. Би дэлхийн загварын хамгийн том хот гэгдэх Нью-Йорк хотод амьдарч байгаад ирлээ. Тэнд байх хугацаандаа манай Монголын залуучууд дэлхийн загварын чиг хандлагаас хоцроогүй, мэдрэмжтэй, тэдэнтэй эн дүйцэхүйц загварлаг хувцасладаг гэдгийг анзаарсан.
-Та загвараас өөр ямар ажил эрхэлж байна вэ?
-Одоогийн байдлаар долоон компанийн маркетинг хариуцаж, ажиллаад явж байна. Олон ажил амжуулахын тулд хувийн зохион байгуулалт сайтай, аливаа зүйлүүдийг сайтар зохицуулах чадвартай, маш хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ чанаруудаа би бага байхаасаа олон улсын тэмцээнүүдэд оролцсоноороо олж авсан гэж боддог.
-17 настай байхдаа дэлхийн тайзан дээр алхаж байсан шүү дээ. Тухайн үед танд юу бодогдож байсан бэ?
-Та дахин дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох уу?
-Дэлхийн гоо сайхны олимп гэгдэх “Miss Universe” тэмцээнд амжилттай оролцсон. Аливаа зүйл хязгаартай, надад энэ тэмцээнээс цааш оролцох тэмцээн үлдээгүй. Би олон жилийн өмнөөс хэдэн нас хүртлээ тэмцээнд оролцох, түүнээс цааш хувийн амьдрал, боловсролдоо хэрхэн анхаарах талаараа төлөвлөсөн байсан. Мэдээж загвараас хэзээ ч явахгүй, хөгшин болсон ч тайзан дээрээ алхсаар байх болно.
-Таны “Miss universe” тэмцээнд өмссөн дээл олны анхаарлыг татсан шүү дээ. Дээлнийхээ тухай яриач?
-Энэхүү хувцас маань Америкийн алдарт олон ангит кинонуудын нэг болох “Star wars” кинонд монгол хатны дүрийг илтгэж байсан загвараас сэдэвлэн 100 хувь гар аргаар хийсэн бүтээл юм шүү дээ. “Miss Universe” тэмцээн дууссаны дараа Америк, Япон, Хятад зэрэг орноос худалдаж авах, дуудлага худалгаагаар оруулах саналууд ирж байсан. 20 сая төгрөгийн өртгөөр уг дээлийг хийсэн. Миний хувьд энэ дээлээ зарахаас илүү хойч үедээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байгаа.
-Эмэгтэйчүүд бид өөрийгөө бусадтай жишиж, сэтгэлээр унах үе байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй |
|
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |