• Өнөөдөр 2026-10-15

Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр Венецийн комиссын ерөнхийлөгч Марта Картабиа, ерөнхий нарийн бичгийн дарга Симона Граната-Менгини нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс Венецийн комиссын жинхэнэ гишүүн болох боломж, холбогдох процессын талаар ярилцаж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2011 онд Европын Зөвлөлийн Венецийн комиссоос зохион байгуулдаг Үндсэн хуулийн шүүхүүдийн дэлхийн бага хурлын гишүүнээр элссэн болохыг онцлон тэмдэглэв. Үндсэн хуулийн цэцийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Венецийн комисстой хамтарч ажиллахаа илэрхийлэв. Дээрх уулзалтад Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар, Үндсэн хуулийн цэцийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн холбогдох албан тушаалтнууд мөн оролцов.


 

 


Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188