Энэ намрын тайзнаас хайр, эрх чөлөө, ганцаардлыг мэдэрч болохоор байна. Театрын тайзнаа дэлхийн сонгодог зохиолууд шинэ хэлбэрээр амилж, үзэгчдийн үзэх дуртай жүжгүүд эргэн ирж, олон улсын жишгээр бүтээсэн бүрэн хэмжээний мюзиклыг толилуух гэж байна.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 96 дахь үзвэрийн жилээ аравдугаар сарын 13-нд Оросын драматург Михаил Рощины “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драмаар нээлээ. Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, театрын 95 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог. Жүжгийг театрын залуу найруулагч Э.Билгүүн найруулж, гол дүрүүдэд Ц.Цэлмэг, Т.Намсрай нар тоглож байна. Театрын захирал Н.Наранбаатар жүжигчний хувиар тайзнаа эргэн гарч байгаа нь сонирхолтой. Тус зохиол 1971 онд бичигдсэн энэ жүжиг бие биедээ дурласан 18 настай Валентин, Валентина хоёр үл ойлголцлын ханыг даван аз жаргалаа хайх тухай өгүүлдэг. Найруулагч сонгодог түүхийг өнөө цагтай холбож, хурдтай амьдралын дунд бие биеэ сонсож, ойлгохоо больсон хүмүүсийн тухай асуулт өрнүүлэх болно. Жүжгийн гол онцлог нь “саунд драм”, 1970–1980-аад оны өнгө аястай, дүрийн дотоод зөрчлийг хөгжимчид тайзан дээр жүжигчидтэй хамт илэрхийлэх аж.
Жорж Оруэллийн нэрт “Амьтны ферм” энэ намар “Dolma” театрын бүтээлээр тайзнаа амилна. Т.Мөнхбулган жүжгийн зохиол болгож, Т.Цэнд-Аюуш найруулсан энэ мета драм аравдугаар сарын 30-наас Тусгаар тогтнолын ордонд тоглогдоно. Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тэргүүтэй Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж нар тоглоно. Жүжиг эрх мэдэл хүнийг хэрхэн өөрчилдгийг бус, эрх мэдэлд тэмүүлэх мөчид хүний ухамсар хэрхэн гажиж эхэлдгийг ёгтлон харуулахыг зорьжээ.
Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл бүтээж байна. Зохион байгуулагчдын хэлснээр олон улсын мюзиклийн жишгээр Монголд анх удаа хэрэгжиж буй төсөл юм. Хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр ерөнхий продюсероор ажиллаж байна. “Prо” театрын Б.Даваасүрэн, Б.Анхбаатар нар найруулж, хөгжмийн зохиолч Б.Чинбат хөгжмийн найруулгыг хийж байна. Зохиолыг Х.Чойдогжамц бичиж, Н.Наранбаатар зөвлөхөөр ажиллаж байна. Монгол, Их Британийн уран бүтээлчид хамтарч буй энэ төсөлд Вест-Эндийн туршлагатай мэргэжилтнүүд бүжиг дэглэлт, тайзны хөдөлгөөнийг хариуцаж байгаа аж. Залуу жүжигчдийн тоглох мюзикл арваннэгдүгээр сарын 11-нд “UG Palace”-т нээлтээ хийнэ.
“Монгол” театр Америкийн зохиолч А.Р.Гернийн “Love Letters” жүжгийг Монголд тоглох албан ёсны онцгой эрхийг авчээ. Үүний тулд нэг жил орчим хугацаанд зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсан нь оюуны өмчийг хүндэтгэх сайн жишиг болжээ. 1988 онд Нью-Йоркийн Офф-Бродвейд нээлтээ хийснээс хойш 50 гаруй оронд тоглогдсон энэ романтик драмд театрын үүсгэн байгуулагч Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож, арваннэгдүгээр сард үзэгчдэд хүргэнэ.
Виктор Хюгогийн романаас сэдэвлэсэн энэ визуал драмыг Б.Даваасүрэн найруулсан. Гуинплений дүрд Б.Билгүүн, Деягийн дүрд Т.Энэрэл, Урсусын дүрд Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тоглодог. Жүжиг XVII–XVIII зууны Английн нийгэмд өрнөнө. Нялх байхдаа муу хүмүүсийн гарт орж зэрэмдэглэгдсэн язгууртны хүү Гуинплен тэнүүлч жүжигчин болж, сохор бүсгүй Деятай хайр сэтгэлээр холбогдоно. Хожим лордын цолоо олж авсан ч энэ нь түүнд аз жаргал авчирдаггүй. Баян, хоосны туйлшрал, нийгмийн шударга бус байдлыг метафорлог дүрслэлээр харуулдаг энэ бүтээл “Гэгээн Муза” наадмаас шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Аравдугаар сарын 23-25-нд гуравхан удаа тоглоно.
Александр Вампиловын “Нугасны ан” жүжгээс сэдэвлэсэн энэ мета драмыг Б.Анхбаатар найруулж, Зиловын дүрд З.Булган тоглодог. Гол баатар Зилов нугасны анд гарахыг үргэлж мөрөөддөг. Гэвч найз нөхөд, эхнэр, амрагуудтайгаа харилцах явцад гаргасан алдаануудынхаа эцэст суманд оногдох нугас нь өөрөө болох нь тодорхой болно. Жүжиг мета драмын хэлбэртэй учир жүжигчид үзэгчидтэй ярилцаж буй мэт нээлттэй тоглодог. Зилов бусдаас тусгаарлагдан тэдэнтэй зөвхөн утсаар харилцаж, тасралтгүй шаагих борооны чимээ, бөмбөрийн хэмнэл түүний дотоод сэтгэлийг илэрхийлнэ. Аравдугаар сарын 30, 31, арваннэгдүгээр сарын 1-нд тоглоно.
Андрей Ивановын “Это всё она” зохиолоос сэдэвлэсэн энэ сэтгэлзүйн драмыг Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын залуу найруулагч Екатерина Шихова найруулсан. Нэг гэрт амьдардаг ч бие биеэ ойлгохоо больсон бэлэвсэн эх, 14 настай хүү хоёрын түүх. Хүүтэйгээ ойлголцож чадаагүй эх онлайн орчинд “өөр хүн” болж түүний амьдралд орсноор драмын зөрчил хурцдана. Альтернатив, панк рок хөгжим хүүгийн дотоод ертөнцийг илэрхийлдэг нь жүжгийн онцлог. Арваннэгдүгээр сард дахин тоглоно.
| НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ... |
|
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |