• Өнөөдөр 2026-10-14

Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв

Хил хамгаалах ерөнхий газраас (ХХЕГ) өчигдөр мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Дорнод аймагт гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор цахим орчинд тарсан мэдээллийг бодит бус гэж үзсэн байна.

Түймэр 10 дугаар сарын 08-нд Халхгол сумын нутагт, хилээс 45 км зайд гарч, Нөмрөгийн дархан цаазат газрыг хамарсан. Түймрийг унтраахад 606 хүн, 100 техник 6 хоног ажиллаж, 13-ны өдөр бүрэн унтраажээ.

ХХЕГ-ын мэдээлснээр, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нар түймэр гарах үед тухайн газарт байгаагүй. Тэд 10 дугаар сарын 06-нд Сүмбэр боомтын шилэн кабелийн нээлтэд оролцоод Халх гол сум руу буцсан байна. Иймд тэднийг иргэдтэй хамт явж, архидан согтуурсан, авлига авсан, ан агнасан гэх мэдээлэл худал гэж ХХЕГ онцоллоо.

Түймэр нь хилийн бүсэд нэвтэрсэн иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэлтэй байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагууд түймрийн шалтгаан болон хохирлыг тогтоохоор ажиллаж байна.

 

 


Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188