• Өнөөдөр 2026-10-14

НАРУТО ЭРГЭН ИРНЭ

Дэлгэцийн бүтээл болсон даруйдаа дэлхий дахиныг байлдан дагуулж, олон сая үзэгчдийг татсан “Наруто” анимэний манга цуврал үргэлжлэхээр болжээ. Тодруулбал, тус цувралыг бүтээгчид АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Комик кон” фестивалийн үеэр зарласан бөгөөд шинэ цуврал нь “Naruto: Shadow Rising” нэрээр үзэгч, уншигчдын хүртээл болох юм байна. Түүнчлэн “Naruto: Shadow Rising”-ийг “Наруто”-гийн зохиогч, мангака Масаши Кишимото өөрийн биеэр зурна гэжээ.

Шинэ цувралын үйл явдал нь “The Last: Naruto the Movie” киноны дараа буюу Наруто хокагэ болохоос өмнөх үеийн түүхийг харуулах аж. Одоогийн байдлаар албан ёсоор гарах хугацаа нь тодорхойгүй байна.

 

 


НАРУТО ЭРГЭН ИРНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188