• Өнөөдөр 2026-10-14

5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА

МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмыг улсын хэмжээнд зарлалаа.

Тухайлбал, “Мөнгөн морь” яруу найргийн наадам нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 насны шүлэг, яруу найрагч сонирхогч хүүхэд бүрд нээлттэй бөгөөд авьяас чадвараа сорьж, уран бүтээлээ олон нийтэд таниулах боломжийг олгож байгаа аж.

          Наадамд оролцох хүүхдүүд өөрсийн зохиосон нэг шүлгээ 2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] цахим шуудангаар илгээнэ. Шүлгээ илгээхдээ аймаг, сум, сургууль, ангийн нэр, холбогдох утасны дугаар, мөн эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийн утасны дугаарыг заавал хавсаргана.

Хоёрдугаар шатанд шалгарсан 25 оролцогчийг 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр зарлах бөгөөд шалгарсан хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийнхаа хамт хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.

 

Наадмын эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотод болно.

 

Шагналын сан:

- Тэргүүн байр — Өргөмжлөл, цом, 2,000,000 төгрөг

- Дэд байр — Өргөмжлөл, 1,500,000 төгрөг

- Гутгаар байр — Өргөмжлөл, 1,000,000 төгрөг

- Тусгай байр (2) — Өргөмжлөл, тус бүр 500,000 төгрөг

 

Холбоо барих утас: 99998416, 89100937


5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188