• Өнөөдөр 2026-10-15

“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав

2026-10-15,   173

    Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг “НҮБ”-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав. Монгол Улс, НҮБХХ-ийн хамтын ажиллагаа, цаашдын зорилт, хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлын явц болон хамтын ажиллагааны бусад асуудлыг хэлэлцэв.

    Суурин төлөөлөгч Лионел Лорон “COP17”  бага хурал болон Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулсныг онцлов. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг ахиулах, уур амьсгалын тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, иргэдийн түүний дотор хөдөө орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлэв.

 


“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188