Хэлсэн амнаасаа буцсан Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт хотын даргын үүрэгт ажлаа хүлээж авсан. Тэрбээр “Би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан” гэсэн өгүүлбэрээр сөрөг хүчний төлөөлөгч нарын амыг тагласан билээ. Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан УИХ-ын гишүүн болох гэж зүтгэсээр санасандаа хүрсэн байхад Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын даргаар ирсэн нь хүмүүсийн сонирхлыг татаж байгаа юм. Тэрбээр яах гэж хотын даргаар ирснээ ч мэдэхгүй байгаа бололтой. Учир нь, НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Ардчилсан намын төлөөлөгч нарын асуултад хариулахдаа “Би дээшээ яваад байна уу, доошоо яваад байна уу гэдгээ мэдэхээ байчихлаа” гэсэн нь түүнд хотын дарга болох ямар ч зорилго байхгүй байна гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлжээ.
Уг нь Ардын намынхан хотын даргаар мэдлэгтэй, туршлагатай, сэтгэлтэй, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж байсан, хуулийн хүрээнд ажиллах, хууль зөрчөөгүй хүнийг сонгоно гэж хэлсэн. Иргэд ч ажил хийж чадах, асуудал шийдэж чадах хүнийг хүсэж байсан. Гэтэл Д.Сумъяабазар "Намын Удирдах зөвлөл, намайг хариуцлагаа үүр гэсэн, эрсдэл дундуур явж байна, албан тушаал ахиагүй, харин ч бууж байна" гэх утга бүхий үг хэлсэн нь намын шаардлагыг биелүүлж, дуртай, дургүй хотын даргын суудалд сууж байгаа бололтой. Нөгөө талаар намын генсек нь "Энэ амаргүй шийдвэрийг өөрөөр нь гаргуулсан" гэсэн нь түүнийг нилээд шахалтад оруулсан байхыг үгүйсгэхгүй юм.
Харин хуулийн хүрээнд ажиллах, хууль зөрчөөгүй гэх МАН-ын шаардлагад тэнцсэн гэдэг нь бас л эргэлзээтэй. Учир нь түүний дүү Ассашёрюү Д.Дагвадоржийн "Аса" циркийн хувьчлалын асуудал нилээд шуугиан дэгдээсэн. Нэг талаараа дүүгийнхээ бизнесийг дампууруулахгүй гэж тохироо хийн хотын даргаар томилох саналыг хүлээж авсан гэх яриа бий. Энэ бол намын дарга У.Хүрэлсүх нарын хоорондын тохирооны жижигхэн хэсэг нь биз. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас өчнөөн тэрбумаар нь зээл авсан, дампууруулсан гэх асуудал ч яригдаж байгаа. Мөн Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Сэржбүдээгийн компанид хууль бусаар тендер авч өгсөн гэх асуудал нь нилээд өргөн хүрээг хамарч буй. Энэ мэт асуудлууд түүнийг ийм сонголт хийхэд нөлөөлсөн байж болох.
Нэг үе зургаан залуу заан хэмээн наадамчин олноо шуугиулж явсан Үндэсний бөхийн Улсын аварга гэдгээр нь монголчууд түүнд хайртай байдаг. Гэхдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зориг, сэтгэл түүнд байгаа юу гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрвээ өөрийн болон ах дүү, намын даргын эрх ашгаа бодож хотын даргаар томилогдсон бол нийслэлчүүд бид Д.Сумъяабазараас ирэх жилүүдэд их хотын хөгжлийг хүлээлтгүй болох нь. Нөгөө талаар Сонгинохайрхан дүүргээс гурван ч удаа Их хуралд сонгогдсон байдаг. Түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр төвийн дүүргүүдээс хөгжлөөрөө хол хоцорч яваа гэхэд хилсдэхгүй. Гэтэл НИТХ-ын анхдугаар хуралдаан дээр "Танай дүүрэг, манай дүүрэг" гэж талцаж суугаа нь хотын хөгжилд улс төр хамаарахгүй гэдэг үгнээсээ хол зөрж байгаа юм. Баянзүрх дүүргээс Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Д.Пүрэвдаваагийн асуултад хариулахдаа “Сонгинохайрхан дүүрэг хүнд, гэхдээ Баянзүрх тэрнээс ч хүнд дүүрэг байна билээ” гэх түүний үг нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулсан. Хотын даргаар сонгогдсон өдрөө ийм үг хэлсэн нь түүнд хотыг бүхэлд нь хөгжүүлэх хүсэл, сэтгэл байхгүй бололтой. Ямартай ч хотын даргын ажлаа авсан өдрөө түгжрэлийн асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн. Иргэд эхний ээлжинд үүнийг л хүлээж байгаа. Гэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөрт түгжрэлийг бууруулна гэж амласан ч хэрхэн, ямар аргаар, хэдий хугацаанд гэдэг нь тодорхой бус байгаа юм. Их хурлын гишүүнээсээ дуртай, дургүй бууж, их хотын даргаар сонгогдсон түүнд ирэх жилүүдэд хийх ажил олон бий.
| Д.Сумъяабазараас хотын хөгжлийг хүлээлтгүй нь |
|
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |