Гаднын улстөрчид болчимгүй мэдэгдэл хийснийхээ төлөө л албан тушаалаасаа огцордог жишгийг бид олон удаа харж байсан. Гэтэл манай улстөрчид болохоор улс орноо өөдөн татах, жирийн иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэгт зориулах ёстой татвар төлөгчдийн мөнгөнөөс ил, далд хумсалж, өөрсдийн хийгээд ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчдийнхээ бизнесийг дэмжиж, хээл хахууль авч, халаасаа түнтийлгэсээр удлаа.
Хаа нэг тэр нь ил болж, хариуцлага хүлээхдээ тулахаар мэдэн будилдаг, эвлүүлэг, хэн нэгний санаатай явуулга гэж хэлдэг. Хэнд ч эрх тэгш үйлчлэх үүрэгтэй хууль хяналтын байгууллага нь түмэндээ төмөр нүүрээ үзүүлдэг хэрнээ төрийн өндөр албан тушаалтан, мөнгөтэй дарга нарт торгууль төдийхөн оногдуулсан болоод өнгөрдөг гаж жишиг тогтлоо. Үүнийг ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэрэгт хариуцлага оногдуулсан байдал нотлоод өгнө.
Бид хариуцлага нэхдэггүй, үг хэлдэггүй, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцдэггүй, нүд нь балай, чих нь дүлий мэт байдаг болохоор тэд өдөр ирэх бүр даварсаар, бүр сүүлдээ хүүхдийнхээ сургалт, иогийн төлбөрийг төрийн мөнгөнөөс төлдөг боллоо. Тэгээд үүндээ гэмших нь байтугай "Хөдөлмөрийн гэрээ, журамдаа заачихсан учраас би өөрийгөө болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байгаа" хэмээн хээв нэг яриад суух гэж. Ийм ёс суртахуунгүй хүн төрийн албанд ажиллах, тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хийх нь хэр ёс зүйд нийцэх вэ. Энэ бол төрийн алба хаагчдыг нийтээр нь гутаан доромжилсон, цаашлаад хэн ч улсын мөнгөнөөс завшиж болно гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрсөн 2019 онд "Монголросцветмет" ТӨҮГ-т Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа сард 17 сая төгрөгийн цалин авдаг байсан байгаа юм. Гэтэл энэ мөнгө нь багадсан уу, төрийн мөнгөнөөс идэх арга саам олдоогүй юу, хоёр хүүхдийнхээ "Гёте" сургуулийн сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төрийн байгууллагын данснаас, бүр хэнэг ч үгүй "Сургалтын төлбөр" гээд шилжүүлсэн байх юм. Тэрбээр уг нь Монгол Улсын зөвлөх инженер. “Монголросцветмет” ТӨҮГ-т 2002 оноос хойш инженерээс орлогч эрхлэгч хүртэл 17 жил ажиллаж, ганцхан жил завсарлахдаа 2017-2018 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгийг шамшигдуулж, ил болсон нь энэ болохоос төрд ажилласан дээрх 18 жилийн хугацаанд өөр юуны төлбөр төлж, улсын мөнгийг идсэн юм билээ, хэн мэдлээ.
Иргэд бид хоногийн хоолоо залгуулах гэж, хөл дүүжлэх унаатай, толгой хоргодох байртай болох гэж, үр хүүхдээ сургууль соёлтой, боловсролтой, ирээдүйн иргэн болгох гэж, иргэнийхээ үүргийг ухамсарлан татвараа төлөх гэж хуруу, хумсаа тайрах нь холгүй мачийж байгаа. Өнөөдөр байрны зээлгүй, машины лизинггүй, банканд өргүй хүн ховор. Хүчирхийлэл, ядуурал, архидалт газар авч, улсын нийслэл гэгдэх Улаанбаатар маань өргөжин тэлэхээсээ илүү хөгжил дагаж нүүдэллэсэн иргэдийнхээ хөлд дарагдаж, түгжрэл, агаар, хөрсний бохирдлоо шийдэж чадахгүй, утаагаа угаарын хийн хордлогоор сольж, эрдэнэт хүмүүний амь үрэгдсээр буй.
Гэтэл төрийн томчууд нь татвар төлөгчдийн мөнгөөр найрласаар. Энэ байж болох хэвийн үзэгдэл юм гэж үү, Ерөнхий сайд аа. Тэр тусмаа шударга бусын хонгилтой сэлэм эргүүлэн тулалдана гэж амласан Ерөнхий сайд таны бүрдүүлсэн Засгийн газарт ийм гишүүн байх нь ариун явдал уу. Та бол танхимаа өөрөө бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд огцруулж, чөлөөлөх эрхтэй болсон Гүйцэтгэх засаглалын анхны тэргүүн. Угтаа Г.Ёндон сайд ийм үйлдэл хийснийхээ төлөө өөрөө толгой бөхийлгөн, ард түмнээсээ уучлал гуйж, огцрох ёстой. Үүгээр зогсохгүй төрийг хохиролгүй болгож, төрийн албанд ажиллах эрхгүй болмоор. Хэрэв өөрөө хариуцлагаа хүлээж чаддаггүй юм бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд та хариуцлага тооцож, Г.Ёндон сайдаа огцруулна уу. Шударга бус зүйлтэй хэрхэн "байлдах"-ыг чинь иргэд чих тавин хүлээж байна.
| Төрийн мөнгөөр хүүхдийнхээ төлбөр төлдөг Г.Ёндонгоо огцруул, Ерөнхий сайд аа |
|
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |