Хүн төрөлхтний эв нэгдэл, энх найрамдлын бэлгэ тэмдэг болсон 33 дахь удаагийн зуны олимпын наадам Парисын зүрхэнд долдугаар сарын 26-нд нээлтээ хийж, наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Гурав дахь удаагаа уг спортын их наадмыг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Франц Улс олимпын нээлтийн ёслолыг Парис хотын дундуур урсах Сена мөрөн дээр зохион байгуулах бөгөөд нээлттэй холбоотойгоор ойр орчим дахь бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргаад буй. Түүнчлэн энэ удаагийн "Парис-2024" олимпын наадамд нийт 204 орны 10,500 тамирчин 32 спортын төрлөөр 329 медалийн төлөө өрсөлдөнө. Үүнтэй холбоотойгоор урьд өмнөх олимпуудаас огт өмнөө зохион байгуулалт, шинэ спортын төрөл, дүрмүүдээр "дүр"-ээ цогцлоосон Парисын олимпын наадмын тухай мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Парисын олимпын бэлгэ тэмдгийг анх 2019 онд олон нийтэд танилцуулж байв. Гурван чухал утгыг илэрхийлэх тус бэлгэ тэмдэг нь спорт, олимп, Франц гэнэ. Тодруулбал, олимпын наадмын алтан медаль спортыг, галын дөл нь олимпын наадмыг, Францын урлаг, соёлын сод төлөөлөгч Марианна эх орноо төлөөлж байгаа юм байна. Франц Улсын хувьд зуны олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд анх 1900 онд Парист зохиогдсон олимпоор дэвшүүлсэн хүйсийн тэгш эрхийн асуудлыг ч энэ олимпод өргөн хүрээгээр хөндөж байна. Тухайлбал, 1900 онд Парист болсон олимпоор эмэгтэйчүүд анх удаа зуны олимпын наадамд оролцож эхэлсэн бол энэ удаагийн наадмаар нийт баг, тамирчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа билээ. Тиймээс ч Францын олимпын бэлгэ тэмдэг зөвхөн спорт, олимп, Франц Улсаас гадна эмэгтэй хүнийг илэрхийлж, төлөөлдөг ч гэдэг аж.

"Парис-2024" олимпын наадмын нээлт өнгөрсөн олимпын нээлтүүдээс тэс өөр зохион байгуулалттай болохыг олон улсын судлаачид онцолж буй. Тухайлбал, францчууд олимпын нээлтийн уламжлалт ёсыг эвдэх нэгэн арга олсон нь цэнгэлдэхэд бус гол, мөрөн дээр нээлтийн ёслол зохион байгуулах гэнэ. Ирэх баасан гараг буюу долдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах Парисын олимпын нээлтийн ёслол Эйфилийн цамхагийн дор, хотын голоор урсдаг Сена мөрөн дээр болох бөгөөд наадамд оролцох баг, тамирчид завин дээр суун ёслолд оролцох юм байна. Мөн олимпын нээлтийн ёслолын үеэр Парисын тэнгэрт ямар ч онгоц нисэхгүй бөгөөд эрх баригчид бүх нислэгийг цуцалж, хориглосон талаараа мэдэгдээд байгаа юм.

33 дахь удаагийн зуны олимпын наадмын Парис дахь баг, тамирчдын хотхон зочдоо хүлээн авч буй тухай мэдээлэл түгээд буй. Тэгвэл "Парис-2024" олимпод зориулан барьсан тамирчдын хотхон нийт 14 мянган хүн хүлээн авах чадалтай бөгөөд энэ олимпоор 9000 орчим тамирчин хотхонд байрлах урьдчилсан тооцоололтой байна. Харин олимпын хотхоны тухай олон сонирхолтой зүйл цахим сүлжээнд түгсэний нэг нь хотхонд хиймэл оюун ухаант роботууд ажиллуулж байгаа явдал. Тодруулбал, олимпын хотхонд францчууд роботуудыг түгээмэл ажиллуулж байгаа бөгөөд цэвэрлэгээ, үйлчилгээнд туслахаас гадна гал тогоонд ч хоол хуваарилж, аягалахад тусалдаг гэнэ. Түүнчлэн олимпын хотхонд ажиллаж байгаатай төстэй роботууд наадмын үеэр ч ажиллах бөгөөд баг, тамирчдад туслах, цэнгэлдэхийн орчныг цэвэрхэн байлгах үүрэгтэй юм байна.

Франц Улс олимпын галт бамбарын загвараа өнгөрсөн 2023 онд албан ёсоор танилцуулсан. Уг галт бамбарын загварыг Францын дизайнер Маттью Леханнер зохион бүтээсэн бөгөөд загвартаа эрх тэгш байдал, энх тайван, ус гурвыг онцлон тусгажээ. Тухайлбал, бамбарын загвар нь хэвтээ, босоо аль ч чиглэлдээ төгс тэгш хэмтэй байх бөгөөд энэ нь эрх тэгш байдлыг, бамбар дээрх долгионууд нь усыг, бөөрөнхий шугам, муруй дүр нь энх тайвныг илтгэж буй гэнэ.
Дизайнер Маттью Леханнерын бүтээсэн олимпын галт бамбар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олимпын наадмын өлгий болсон Эртний Грекийн нутгаас эхлэн буухиалж, нээлтийн ёслолоос гурван өдрийн өмнө буюу өчигдөр Парис хотод хүрээд буй. Галт бамбарын буухиа Францын 65 хот, 400 гаруй суурин газраар дамжсан бөгөөд нийт 10 мянга гаруй олимп, паралимпын тамирчин оролцжээ.

Парисын олимп болон паралимпын медалиуд нь алдарт Эйфеллийн цамхагийн төмрийн хэлтэрхийг агуулжээ. Тус медалийн диаметр нь 85 мм, зузаан нь 9.2 мм. Алтан медалийн жин нь 529 грамм, мөнгөн медалийн жин нь 525 грамм, хүрэл медалийн жин нь 455 грамм. Медаль нь Франц Улсыг утга төгс илэрхийлсэн гэж үзжээ.

Фриж нь Парисын олимпын албан ёсны маскот. Фриж бол франц малгайны нэг хэлбэр юм. Францын босогчид тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон энэ малгайг дэлгэрүүлсэн түүхтэй. Фриж нь спортоор дамжуулан хувьсгалыг илэрхийлж буй.

Пиктограмм гэдгийг анх 1964 оны Токиогийн олимпод танилцуулсан. Пиктограммын анхны загвар нь 1992 он хүртэл өөрчлөгдөөгүй түүхтэй. Одоо бол олимп бүрийн пикторграмм өөр. Парисын олимп болон паралимпод зориулж 62 пиктограммыг бүтээсэн бөгөөд пиктограмм бүр нь дан ганц тухайн спортыг гэлтгүй үнэ цэн, бахархлыг шингээжээ. Пиктограмм бүр нь бахархлын бэлгэ тэмдэг болох ёстой. Тэр ч утгаараа тамирчид, фэнүүдийн хувцас, хэрэглэлийн нэг хэсэг байхаар загварчилжээ.

Хүн төрөлхтний эв санааны нэгдэл, спортын их наадмыг зохион байгуулагч Франц Улс олимп эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад олон улсын шүүмжлэлтэй нүүр тулав. Тухайлбал, хүйсийн эрх тэгш байдлыг хүндэтгэн үзэж, олимпод оролцож буй нийт баг, тамирчдын 50 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдээд байгаа "Парис-2024" олимпын наадмын зохион байгуулагч орны Засгийн газрын зүгээс тухайн орныг төлөөлөн оролцох эмэгтэй тамирчдаа хижаб өмсөхийг хориглох шийдвэр гаргасан юм.
Францын Засгийн газрын уг үйлдэл нь шашинтай эмэгтэй тамирчдыг ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчиж буйг гаднын хүний эрхийн байгууллагад онцолж буй бөгөөд энэ асуудлаар нэн даруй шийдэлд хүргэхээр Олон улсын Олимпын хороонд хандаад байгаа аж. Одоогийн байдлаар Олон улсын Олимпын хороо үүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Харин орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Франц Улсын спортын холбоод олон жилийн өмнөөс эмэгтэй тамирчдаа хижаб өмсөхийг хориглодог практиктай гэнэ. Энэхүү хориг нь хижаб өмсдөг эмэгтэй тамирчид тэмцээнд оролцож чадахгүй байх, эсхүл тэмцээнээс хасагдах хүртэл үр дагаварт хүргэдэг тул ноцтой ялгаварлан гадуурхалтын илрэл болж байгаа талаар олон улсын судлаачид онцолж байна.
| “ПАРИС-2024” ОЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАМИРЧДЫН ХОТХОНУУДДАА РОБОТУУД АЖИЛЛУУЛЖ, БҮХ НИСЛЭГИЙГ ЗОГСООЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХИЖАБ ӨМСӨХИЙГ ХОРИГЛОСОН АНХНЫ ОЛИМП |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |