• Өнөөдөр 2026-10-25

Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо

     Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, МУИС-ын Баруун бүсийн сургуулийн “Күнзийн Институт” хамран зохион байгуулсан “Цайны соёлын ертөнц” арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохиогдлоо. Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Жи, Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Ховд аймгийн Соёл, Урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газрын дарга хатагтай М.Пүрэвхүү нар оролцлоо.

    Арга хэмжээ цайны соёл, танилцуулгын фото үзэсгэлэн, цайны ёслолын үзүүлбэр, цайны амталгаа, Хятад, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зэрэг баялаг агуулгатай зохиогдлоо. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам 2023 оноос “Цайны соёлын ертөнц” нэртэй брэндийн арга хэмжээг бий болгож, цайны урлагийн үзүүлбэр, биет бус соёлын өвийг мэдрэх зэрэг хэлбэрээр Хятадын цайны соёлыг олон улсал танилцуулж байна.

Эх сурвалж: “Анд” студи.


 

 


Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188