• Өнөөдөр 2026-10-25

Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв

      Боксын “Ихэр бээлий” клубийн охидууд Казахстан Улсын Караганда хотод болсон олимп, дэлхийн хошой аварга Серик Сапиевын нэрэмжит тэмцээнээс медаль хүртжээ. Тус олон улсын тэмцээн 2011-2012 төрсөн боксчдын дунд зохион байгуулагдсан юм. Манай боксчид тус тэмцээнд амжилттай оролцож тэмцээнээ өндөрлүүллээ. А.Мөнгөнзул охидын 52 кг-ын жинд оролцож гурван ялалт байгуулж алтан медаль хүртлээ. Тэрбээр тус тэмцээнд хоёр удаа оролцож хошой аварга болж, “Шилдэг тамирчин” шагналыг хүртэж байсан билээ. Харин Б.Аялгуу охидын 48 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртжээ.

 


Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188