• Өнөөдөр 2026-10-25

Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Чингис хаан” Үндэсний музей, Финландын Үндэсний музей хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Финландын Ерөнхийлөгчийн ордонд зурлаа. Санамж бичгийг “Чингис хаан” Үндэсний музейн захирал С.Чулуун, Финландын Үндэсний музейн захирал Елина Анттила нар үзэглэж, музей хооронд боловсон хүчин солилцох, хамтарсан үзэсгэлэн гаргах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

    Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар Европт гаргаж байгаа цуврал Чингис хаан үзэсгэлэнг Умард Европын эдгээр орнуудад гаргах үүд хаалга нээгдэж байна. Өмнө нь энэ улсад Монголын түүх, соёлын дурсгалтай холбоотой үзэсгэлэн гарч байгаагүй, хамтарсан үзэсгэлэнг ирэх 2029 онд хийхээр төлөвлөж байна.Тус улсад Монголын түүх, соёлтой холбоотой нэлээдгүй дурсгал хадгалагдаж байгаа” гэдгийг хэлж байлаа.

    Дашрамд мэдээлэхэд “Чингис хаан” Үндэсний музейгээс анх удаа өнгөрсөн зургадугаар сард Евро-Азийн музейнүүдийн Олон улсын анхдугаар чуулган зохион байгуулах үеэр Финландын үндэсний музейн захирал урилгаар ирж, илтгэл хэлэлцүүлж байв.

 


Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188