• Өнөөдөр 2026-10-25

“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав

      2026 оны хоёрдугаар сараас хойш “Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг санаачилгын хүрээнд нотолгоонд суурилсан, урт хугацааны хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг судалж, холбоо тогтоож ирсэн билээ. Өчигдөр энэ ажил албан ёсоор баталгаажлаа.

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, “Зүрх сэтгэлийн боловсрол” ТББ болон Бүгд Найрамдах Финланд Улсын “Турку”-гийн их сургуулийн хооронд үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх тухай гэрээ байгуулагдлаа.

    Дээрэлхэл гарсны дараа арга хэмжээ авах төдий бус, дээрэлхэл үүсэхээс урьдчилан сэргийлж, хүүхэд бүрийг хамгаалсан, хүндлэл, ойлголцол, хариуцлагад суурилсан сургуулийн соёлыг төлөвшүүлэх урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байж дээрэлхэл бодитоор буурах юм. Хүүхэд бүр аюулгүй байх эрхтэй.


 

 


“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188