• Өнөөдөр 2026-09-01

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өнгөрсөн долоодугаар сард айлчилсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” 2026 оны долдугаар сарын 9-ний өдөр байгуулсан билээ.

    Санамж бичгийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, хамтарсан усан доорх хайгуул, тандалт судалгааг манай улсад хийхээр тохиролцсон. Дээрх төрийн айлчлалын хүрээнд үзэглэсэн ажлууд сар гаруйн дараа бодит ажил болгож эхэллээ.

    Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулууны удирдлага дор усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны баг Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт ажиллаж, усан доорх соёлын өвийн тандалт судалгааны ажлыг анх удаа Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын25-30-ны өдрүүдэд эхлүүлсэн байна.Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн таван жилийн хугацаанд хамтарсан усан доорх хайгуул судалгаа хийх, музейн боловсон хүчнийг Солонгос-Монгол Улсад бэлтгэн хамтарсан судалгааны ажлууд хийгдэнэ.


 

 


“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188