• Өнөөдөр 2026-09-01

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ

    Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлээд байна. 2026-2027 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1407 цэцэрлэгт 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлэхээд байгаа юм.
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал  Багануур дүүрэгт 1933, Багахангай дүүрэгт 289, Баянгол дүүрэгт 17.133, Баянзүрх дүүрэгт – 32.622, Налайх дүүрэгт 2942, Сонгинохайрхан дүүрэгт 24.838, Сүхбаатар дүүрэгт 8859, Хан-Уул дүүрэг – 22.472, Чингэлтэй дүүрэгт 7898 хүүхэд хамрагджээ.

     Насаар нь ангилбал 2 настай- 24.159, 3 настай- 29.487, 4 настай 30.721, 5 нас- 34.619 гээд нийт нийслэлийн хэмжээнд 118.986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлсэн байна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хоёр дахь шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана. Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай хүүхэд нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой.

 


Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188